Байнгын хорооны хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшиллоо

img

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 9.00 цагаас болж, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр товлоод байсан юм. Гэвч байнгын хорооны хуралдаанд оролцох ёстой Монголбанкны удирдлагуудыг хүлээсээр 10.00 цаг өнгөрсөн тул байнгын хорооны дарга хуралдааныг түр хойшлуулахаар шийдвэрлэснээ мэдэгдсэнээр хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.

"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хийж төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус байнгын хороонд шилжүүлсэн юм.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ