Обама, Давид Камерон нар утсаар ярьжээ
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама болон Их Британийн ерөнхий сайд Давид Камерон нар утсаар ярилцаж, Ираны цөмийн хэлэлцээ болон удахгүй болох Сирийн асуудлаарх олон улсын хурлын талаар санал бодлоо солилцжээ. Цагаан ордноос хийсэн мэдэгдэлд “Хоёр орны удирдагч Ираны цөмийн асуудлаарх зургаан орон болон Ираны яриа хэлэлцээнд нэгдсэн санал дэвшүүлэхээр болов. “Женевийн хоёр дахь хурал” зохион байгуулахыг дэмжинэ, Сирийн нутаг дахь химийн зэвсгийг устгах талд ахиц гаргахыг хүлээж байгаагаа харилцан илэрхийлсэн” гэжээ.
АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки “АНУ-ын төрийн зөвлөх Жон Керри “Иранд авч буй хориг арга хэмжээгээ түр хугацаагаар зогсоох саналыг Конгресст дэвшүүлсэн”” гэж мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ