Тимошенког эмчилгээ хийлгэхийг хойшлуулав

img

Украйны “Стан” шоронд хоригдож байгаа Юлия Тимошенког суллах талаар нээлттэй санал хураалтыг өнөөдөр явуулахаар товлоод байсан ч цуцалсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Тимошенког гадны улс руу явуулж эмчилгээ хийхийг зөвшөөрсөн заалт бүхий хуулийн төсөл дээр тохиролцоонд хүрэх оролдлогууд мөн хойшлогдсон байна.

Парламентын гишүүдийн хэлснээр ял авсан иргэдэд гадны улсад эмчилгээ хийлгэхийг зөвшөөрсөн хуулийн төслийг боловсруулах асуудал Засгийн газар болон сөрөг хүчний хооронд нэгдсэн ойлголтод хүрээгүй учир хойшлогдсон гэв. “Тус хууль батлагдвал ерөнхий сайд асан Тимошенкод Герман руу явж эмчилгээ хийлгэхийг зөвшөөрнө” гэдгээ Ерөнхийлөгч Янукович мэдэгдсэн юм.

Ю.Тимошенко 2011 онд ОХУ-ын байгалийн хийн гэрээ байгуулахдаа эрх мэдлээ ашигласан гэх хэргээр долоон жилийн хорих ял сонссон юм.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

yulia:
saikjhan huuhen shuu.bas aldartai
2013-11-14