“Улаанбаатарт үйлдвэрлэв-2013” үзэсгэлэн худалдаа болно
Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвөөс бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг дэмжих, тэдний үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах зорилгоор “Улаанбаатарт үйлдвэрлэв 2013" үзэсгэлэн худалдааг зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэн худалдаа энэ сарын 29-нөөс 12 сарын 01-ний өдрүүдэд "Мишээл экспо" төвийн үзэсгэлэнгийн танхимд болох юм.
Уг үзэсгэлэнд Улаанбаатар хотын шилмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 130 гаруй үйлдвэр эрхлэгч, аж ахуй нэгж оролцоно. Үзэсгэлэн худалдааны үеэр 6 номинациар шилдэг бизнес эрхлэгчдийг тодруулж мөнгөн шагналаар урамшуулахаас гадна тэдэнд тулгамдаж буй асуудлын талаар холбогдох албаныхан санал солилцохоор төлөвлөжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ