Төсвийн байнгын хороо хуралдлаа

img

 

Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр 09.00 цагаас Төрийн ордны  “А” танхимд хуралдлаа. Хуралдаанаар  “Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/, Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүд /гурав дахь хэлэлцүүлэг/-ийг хэлэлцлээ.

Байнгын хорооны хуралдаан дээр ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналыг нэгбүрчлэн санал хураалгаж шийдвэрлэсэн. Ингэснээр Ажлын хэсгээс гаргасан саналын дагуу 2013 оны төсвийн тодотголоор 2014 оны төсөвт тусгахаар хойшлуулсан 144 төсөл, арга хэмжээний санхүүжих эрхийг түр зогсоож, төсөвт өртөг болон 2014 онд санхүүжих дүнг “О” дүнтэй болгож өөрчлөн эдгээр арга хэмжээний төсөвт өртөг нэмэгдсэн шалтгааныг нягтлан шалгаж тогтоон, Улсын Их Хурлаас шийдвэр гаргах хүртэл санхүүжилтийн эх үүсвэрийг нь зогсоож, 2014 онд санхүүжих 139394,8 сая төгрөгийг Сангийн сайдын багцад байршуулах, мөн 2013 оны төсвийн тодотголоор хасагдаад 2014 оны төсвийн төсөлд тусгагдаагүй 96 төсөл, арга хэмжээний төсөвт өртөгийг төсөлд “О” дүнтэйгээр нэмж тусгах санал дэмжигдсэн. Мөн гадаадын шилдэг 100 сургуульд суралцагч оюутнуудад улсаас зардлыг нь даах гэсэн асуудлыг хэлэлцсэн ч "Үндэсний тэтгэлэг" нэрээр хэлэлуүүлэгт орж ирсэн тул оюутны 70 мянгатай андуурагдаж, гишүүдийн дунд багагүй маргаан өрнүүлсэн.  Угнь МУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр дэлхийн 100 шилдэг их сургуульд сурдаг оюутанд тэтгэлэг олгоно гэсэн шийдвэрийг хэлэлцэх байсан. Гэвч зарчмын зөрүүтэй саналууд гарснаар энэ асуудлыг хэвээр үлдээлээ. Тодруулбал, өмнө нь дэлхийн шилдэг 50 их дээд сургуульд байгалийн ухаан, инженерийн ангид суралцдаг бол улсаас зээл олгох, дунд сургуулийн төгсөх ангийн сурагч хими, биологи, математик, мэдээлэл зүйн хичээлүүдээд улсын олимпиадад түрүүлж, дээрх сургуулиудад элсэн оролцох болзол хангасан бол улсаас тэтгэлэг олгоно гэж үлдээлээ.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ