Сүхбаатарчууд мотоцикльтой замын хөдөлгөөнд оролцохгүй
Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газраас энэ сарын 15-наас ирэх оны 3 дугаар сарын 1 хүртэл Сүхбаатар аймгийн төвд 2 болон 3 дугуйтай мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохыг хоригложээ.
Учир нь тус аймагт 2-3 дугуйтай мотоцикль 2000 гаруй байдаг гэнэ. Тиймээс өвлийн улиралд хальтиргаа гулгаа нэмэгдэж байгаатай холбогдуулан зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ийм шийдвэр гаргажээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ