81.8 сая юань банкуудад худалдав
Монголбанк өнөөдөр өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлжээ. Гэвч төв банк энэ удаагийн арилжаагаар 81.8 сая юань худалдаж, валютын захад юань нийлүүлэв. Өнөөдрийн байдлаар ам.доллар 1731.58 төгрөг, юань 284.28 төгрөг байна.
11 дүгээр сарын 14-ний өдөр банкууд своп хэлцлээр ам.доллар худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк саналыг 100 хувь биелүүлж, валютын захад 93.5 сая ам.доллар нийлүүлэв.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ