Бизнесийн орчныг сайжруулах асуудлаар хэлэлцэж байна
Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Бизнесийг дэмжих санаачлага төслөөс хамтран “Бизнесийн орчныг сайжруулах шинэчлэлийн хоёр дахь жилийн замын зураглал” сэдэвт дугуй ширээний хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн зорилго нь хувийн хэвшилтэй зөвшилцөх замаар шинэчлэлийн эхний жилийн ажлыг дүгнэж, хоёрдахь жилийн замын зураглал буюу хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг нарийвчлан гаргаснаар Дэлхийн Банкны бизнес эрхлэхүй судалгааны зургаан салбарт шинэчлэлийн ажлыг гүнзгийрүүлэх юм.
Хэлэлцүүлэгт Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг оролцож АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Бизнесийг дэмжих санаачлага төсөлтэй хамтарч өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийсэн ажлаа танилцууллаа.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ