ОХУ, Өмнөд Солонгост харилцан визгүй боллоо
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Өмнөд Солонгост нэг өдрийн айлчлалаа өндөрлөсөн байна. Тус айлчлалын үеэр эдийн засаг, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, соёл урлагийн салбарт хамтран ажиллах томоохон, хэлэлцээрүүдийг харилцан тохиролцож гарын үсэг зурсан байна. Хамгийн гол зүйл нь хоёр улсын иргэд харилцан визгүй зорчихоор болсон нь гэжээ.
Хоёр улсын засгийн газруудад соёлын төвийг байгуулах, ажиллуулах нөхцөл болзлын тухай, тээврийн салбарт хамтран ажиллах тухай санамж бичиг болон 2014-2015 онд Орос болон Өмнөд Солонгосын харилцан айлчлах жилүүдийг зохион байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зуржээ. Тус айлчлалын үеэр шийдсэн хамгийн чухал асуудал бол ОХУ, Өмнөд Солонгос хоёр улс хоорондын харилцан визгүй болгох хэлэлцээрт гарын үсэг зурсан явдал болсон юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ