Н.Алтанхуяг: Р.Амаржаргал гишүүнтэй уулзаж ярьсан зүйл одоогоор алга

img

Ерөнхий сайд Н.Алтанхуяг долоо хоног бүр сэтгүүлчидтэй уулздаг "Ерөнхий сайдын 30 минут" уулзалт боллоо. Тэрбээр уулзалтын эхэнд Дундговь аймгийг нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбосон тухай мэдээлсэн. Мөн цахим ертөнцөөр сүүлийн үед цацагдаад байгаа ташаа мэдээллүүдэд тайлбар өгсөн. Тухайлбал, хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгохгүй, найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг зогсооно, цөмийн хорт хаягдал булшлах гэрээ байгуулсан, Шинэчлэлийн Засгийн газар шинээр 17 татвар бий болгосон гэх бүх мэдээлэл худал. Хүүхдийн 21 мянгыг олгохоор төсөвт тусгасан байгаа. Найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг үргэлжлүүлэн олгоно. Татвар нэмэгдүүлэх талаар нэг ч зүйл яриагүй. Мөн цөмийн хорт хаягдал булшлах ямар ч гэрээ байгуулаагүй, цөмийн станц ч барихгүй. Цаашид дахин зохион байгуулалттайгаар худал мэдээлэл цацаад байгаа хүмүүст хариуцлага хүлээлгэх болно гэж онцлоод сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

5

-УИХ-ын гишүүн Р.Амаржаргал гишүүний бүрэн эрхээсээ татгалзах өргөдлөө өглөө. Намын даргын хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-УИХ-ын даргад өргөдлөө өргөн барьсан байсан. Намын даргын хувьд уулзаж ярьсан зүйл одоогоор алга байна. Тэр бол хувь хүний асуудал учир өөрөөс нь асуу.

5

-УИХ-ын нэр бүхий гишүүд Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлт тавьсан. Үүнд яагаад тайлбар хийхгүй байна вэ?

-"Рио Тинто" болон Монголын Засгийн газрын хооронд 30 гаруй асуудал үүсээд байсан. Үүнээс 15-г шийдээд байгаа. Гэхдээ харилцан тохиролцож байж асуудлыг шийдэж байгаа. Тэдгээрээс Монголын талд ашигтай шийдсэн нэг асуудал бол Оюутолгойд байсан нөөцийг нэмэгдүүлж чадсан. Өөр компанийн нэр дээр байсан лицензийг нь авах асуудал байгаа. Асуудлыг алхам алхмаар шийдээд явж байгаа. Том гэрээнд хийгдэх өөрчлөлтийг УИХ шийднэ.

5

-Үнэ тогтворжуулахын хөтөлбөрийн үр дүн ямар байгаа вэ?

-Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн үр дүн тодорхой хэмжээгээр гарсан. Жилээр нь авч үзэхэд инфляци 16 хувьтай байгаа. Харин 10 дугаар сарын байдлаар 10 хувьтай байна. Бид үүнд нэг алдаа хийсэн. Алдаагаа хүлээн зөвшөөрч байна. Их, дээд сургуулийн төлбөр 14 хувиар нэмэгдсэн. Энэ их нөлөөлсөн. Цаашид энэ тал дээр анхаарч ажиллана.

6

-МАН Засгийн газартай хамтарч ажиллана гэсэн мэдээлэл гараад байна. Энэ бодит мэдээлэл мөн үү?

-М.Энхболдыг намын дарга болсны дараа баяр хүргэж хүлээн авч уулзсан. УИХ дээр хэлэлцэгдэж байгаа төсөвтэй холбоотой асуудлаар санал солилцсон. Засагт хамтарч ажиллах санал бол тавиагүй.

6

-Ирэх онд төрийн албан хаагчдын цалин нэмэгдэхээр боллоо. Харин хувийн хэвшлийнхний цалинг хэрхэн нэмэгдүүлэх вэ?

-Төрийн албан хаагчдын цалинг дагаад тодорхой хэмжээгээр нэмэгддэг.

6

-Ирэх оны төсвийн талаар тодруулаач?

-Анхны төсөвт өртөг нь 100 хувь бэлэн болсон төслийг дахин нягтлах шаардлагагүй. Төсвийн төслөөс 100 гаруй тэрбум төгрөгийг хаслаа. Өөрөөр хэлбэл, авлигажсан төсвийг зогсоолоо.

6

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

гайхсан хүн:
жилээр нь авч үзэхэд инфляци 16 хувьтай байгаа гэсэн байна энэ үнэн үү бүх юмны үнэ 30-50% өсчихөөд байхад 16 мөн үү
2013-11-16
irgen:
turin baiguulagin tsalin huls zardlig tur terguulj bga etgeed tuldgui,baylag buteegchid tuldug,ene usult bas bodit ajil erhlelted surguur nuluuldug,ene ny suuj baiga muchru ogtolhtoi adil zuil.eserguitslees bulthin tuld undes suuria hyadaj bolohgui.une tsenegui hyalbar har mungund tsatgaldah ny tuunii hudaldan avah chadvar hoosong harahguitei adil yum.tur zalahin tuld ireduin erh ashgiig hamgalhin tuld orshin togtnodog gj boddog
2013-11-14
daanch dee:
altantuya mal aa, chi uih-iin ded dargiig huleen avch uulzddag hen be? ter enhbold ni sain muu ni hamaagui ee, turt yos yasan be? zg ni uih-aasaa tom boljee dee. durvud hun hun bish ee gej. bayad ch adil yum, barag dor ch yum uu.
2013-11-14