УИХ хаалттай хуралдаж байна

img

УИХ-ын өнөөдрийн чуулган 14.00 цагаас товлож, 14.40 цагт эхэлсэн. УИХ дарга чуулганы эхэнд өнөөдөр хэлэлцэх асуудлыг танилцуулсан. Өнөөдрийн чуулганы хуралдаанаар

6 1. Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/:

2. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын 2014 оны төсвийн тухай төслийг дагалдан өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх асуудал үргэлжилнэ/:

3. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг үргэлжилнэ/;

4. “Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/:

5. Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүд /гурав дахь хэлэлцүүлэг/:

6. “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/: ийш тус тус хэлэлцэнэ гэлээ.

Хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараа гишүүдээс санал байгаа эсэхийг тодруулсан.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат "Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхдээ Монголбанкныхныг байлцуулан хаалттай хуралдая" гэсэн санал гаргасан.

Харин УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл "төсвийн хэлэлцүүлгээ эхэлж дуусгаад өнөөдрийн хэлэлцэх асуудлын төгсгөлд хаалттай горимд шилжвэл ямар вэ" гэж санал гаргасан. Гэвч УИХ-ын дарга гишүүдээс санал хураах шийдвэр гаргаж, нийт 52 гишүүнээс 29 гишүүн зөвшөөрснөөр эхний асуудлыг хаалттай хэлэлцэхээр боллоо.

6

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ