Чоно харайх голын гүүр нурахад ойрхон байна

img

 

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас өнгөрөгч сарын 29-ны өдөр тус аймгийн Дөргөн сумын Аргалант багын нутагт орших Чоно харайхын голын модон гүүрэнд шалгалт хийжээ. Шалгалтаар тус модон гүүрны суурь багана усанд ганхаж хазайсан хүнд даацын машин болон авто тээврийн хэрэгслүүд гүүрээр гарахдаа өндөр хурдтай гардаг, Чоно харайх голын усны түвшин ихэссэн, алтны нинжа нар өнгөрсөн жил газар ухах үүднээс тулаас баганы бэхэлгээ төмрийг хулгайлсанаас үүдэн тус модон гүүр нурах эрсдэлд хүрсэн байгаа нь тогтоогджээ.

Тус гүүр нь Дөргөн сумын малчид нутаг сэлгэн нүүдэллэхэд дамжин өнгөрдөг ганц гарц нь төдийгүй Хотгорын нүүрсны уурхайгаас урд сумууд руу нүүрс тээвэрлэж буй хүнд даацын тээврийн хэрэгсэлүүд дамжин өнгөрдөг бүс юм. Модон гүүрийг өнгөрсөн жил орон нутгийн “Биссэт” барилгын компани зассан хэдий ч дээрх хүчин зүйлүүдээс шалтгаалан тус гүүр нурах аюулд ороод байгаа аж.

Д.Цэцэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
aab mn durgunii zasag darga baihdaa 98 on zasaj baisan bilee odoo aav shig mnajil hiideg darga alga boljdee
2014-01-20
enhee:
deeguur suugaa zasag noyd 2g bodoj negiig tungaah biz. arai ch iim bgaagui yumdaa
2013-11-14
ганболд:
тэрэлж голын дээгүүр гүүр бариачээ. тэрэлжид очсон жуулчид зүүн тийшээ байгалийн үзэсгэлэнит газар галттай булнай хийдийн зүрх хагийн хар нуур гүнжийн сүм хэрхрүүгийн 3 нуур хаг туулруу аялах гэхээр зундаа усанд саатаад аялал жуулчлалаас улсад орох орлого салхинд хийсэн алга болосоор байна.
2013-11-14
tsp9:
hovd aimgiin zasag noyn yu hiij bnaaa
2013-11-14
irgen:
xovdiiin bayn gishiid zondoo bgashdeeee bymbatsogtoos ehleel hur baychuud zondoo bgaa neg muu ymbii modon guuriig solihguimaa gehed zasad selbej boldgum bh da chavas.
2013-11-14