Күнзийн ДНК-г судална
Хятадын эрдэмтэд нэр цуутай хүмүүсийнхээ ДНК картыг сэргээж нууцыг нь тайлах гэнэ. Амбицтай төсөл Хань династын үеийн анхны сайд, Хятадын яруу найрагч Хэнань дахь Цао Цаогийн булшнаас 2009 онд генийн материалыг авсан нь амжилттай болсноос үүдэлтэй гэнэ. Хятадын эрдэмтэд Цао Цаогийн үр удмын мянга гаруй булшнаас генийн материалыг судалж түүний гэр бүлийн кодыг тогтоосон аж. Ингэснээр эртний язгууртан гаралтай эсэх болон бусад олон асуултад хариу авсан байна.
ДНК-г нь тогтоох дараагийнх нь агуу хүн Күнз болоод байгаа аж. Гүн ухаантан, философч, сурган хүмүүжүүлэгч Күнзийг сурвалжит гаралтай, сэтгэгч Күний үр сад мөн болохыг тогтоох зорилготой юм байна.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ