Жастин Бэйбир Аргентиний төрийн далбааг өшиглөв
Аргентин улсад аялан тоглолтоо хийж байгаа 19 настай залуу дуучин Жастин Бэйбир үзэгчдээсээ алга тагшилт бус хараалын үгсийг сонссон байна. Дуучныг дуулж байхад шүтэн бишрэгчид нь Аргентины төрийн далбааг нөмрөхийг хүсч тайз руу шиджээ. Харин дуучин төрийн далбааг өшиглөж, дуугаа зогсоон “Надад Аргентины төрийн далбаа хэрэггүй, наадахаа өөрсдөө ав” гэж тайзнаас унагаасан байна.
Түүний тоглолтын үзэхээр ирсэн 5000 гаруй фэн нь “Оддын өвчнөөр өвчилсөн тэнэг жаал” хэмээн орлилдож, зарим үзэгч тоглолтыг хаян гарцгаажээ. Энэхүү үйлдлийнхээ талаар дуучин “Тэд намайг доромжилсон” гэж тайлбарлажээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ