Монгол дугаартай машинаас унасан нь тогтоогджээ
Өнөөдөр өглөө орон нутгийн цагаар 09.00 цагийн үед Улаан-Үдийн Трактовая гудамж дахь бөөний худалдааны төвийн дэргэдээс нас барсан эрэгтэй хүний цогцос олджээ. Харуул хамгаалалтын хяналтын камерт шөнө дундын үед гэдсээ дарсан эрэгтэй машинаас унаж байгаа нь бичигдсэн байна. Машины кабинд юу болсон нь харагдаагүй аж.
Газар дээр нь ирж ажилласан Буриадын Улаан-Үдийн Төмөрзамын дүүргийн мөрдөх тасгийн ахлах мөрдөгч Алдар Чимитов “Цогцосны хэн болох, нас барсан шалтгааныг тогтоох боломжгүй. Зөвхөн задлан шинжилгээний дараа тодорхой болно” гэжээ. Хохирогч тархиндаа гэмтэл авсан. Чихнээс нь цус гарсан байсан аж. Худалдааны төвийн хамгаалагч, ажилтнууд энэхүү машиныг Монголоос байнга ирж худалдаа хийдэг гэсэн байна. Машин ихэвчлэн хоёр хүнтэй ирдэг байжээ.






Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ