О.Түшиг: Нийтийн тээвэр амиа л аргацаасан байдалтай байна

img

Нийслэлийн нийтийн тээврийн газрын орлогч дарга О.Түшигтэй нийтийн тээврийн автобусны хүрэлцээ, бодлого, үйлчилгээний тухай ярилцлаа.

:

Улаанбаатарт 2000 том оврын автобус шаардлагатай байна

:

-Нийтийн тээврийн хүрэлцээ муу байгаа тухай иргэдийн гомдол их бий. Өнөөдөр нийтийн тээвэрт хичнээн том оврын автобус үйлчилж байна вэ?

-Улаанбаатар хотод 1100 орчим том оврын автобус тээврийн газар бүртгэлтэй байдаг. Эдгээр автобусны 80-аас дээшгүй хувийг үйлчилгээнд орууж, үлдсэн 20 хувь нь нөөцөнд байх ёстой гэж манайхаас чиглэл өгдөг. Яг өнөөдрийн байдлаар нийслэлд үйлчилгээ үзүүлж байгаа 1064 автобусны 60 нь техникийн шалтгаанаас болоод үйлчилгээнд гараагүй. Цахилгаан тээврээс зургаа, Тэнүүн-Огоогоос 10, Эрдэмтрансаас 16 гэх зэргээр үйлчилгээнд гараагүй мэдээ байна.

:

Бусад орны жишгээр 100 хүнд нэг автобус гэдэг. Улаанбаатар хот 1.3 хүнтэй гэж тооцвол өдөр тутам 1300 орчим том оврын автобус шаардлагатай. Энэ нөхцөл байдлыг аваад үзвэл 2000 орчим том оврын тээврийн хэрэгсэл шаардлагатай. Өнөөдөр нийслэлээс шууд хөрөнгө оруулалтаар ажил хийхэд хүндрэлтэй. 24 аж ахуй нэгж Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээг авч явж байна. Гурав нь төрийн өмчийнх үлдсэн нь хувийн байгууллага. Хувийн байгууллага бол тодорхой ашиг харна. Гэхдээ өөрсдийн нөөц боломжиндоо тулгуурлаад автобус оруулж ирдэг ч цоо шинэ биш. Монгол улсын стандартаар 12 жилээс дээш үйлчилгэнд явсан бол хасагддаг. Гэтэл машин үйлдвэрлэдэг орнууд 5-6 жил болоод л үйлчилгээнд явуулдаггүй. Манайхны хувьд Солонгос улсын хэрэглээнээс гарсан автобуснуудыг оруулж ирж байгаа.

:

-Нийслэлийн төсөвт дахин 100 автобус оруулж ирэх хөрөнгө тусгагдсан байгаа шүү дээ?

-2009 онд нийслэл 400 автобусаар парк шинэчлээд тэрнээс хойш шинэчлэл явагдаагүй. 2009 онд оруулж ирсэн автобусны ашиглалтын хугацаа дуусах дөхөж байгаа. Талдаа ороод явж байна гэсэн үг. Одоо 100 автобус авахаар яригдаж байгаа.  Манайх аль болох шинэ автобусаар үйл ажиллагаа явуулахыг шаарддаг ч санхүүгийн нөхцөл боломж хүрэхгүй байгаа юм. Хасагдсан хуучин автобус оруулж ирдгээс техникийн аюулгүй байдал бүрэн хангагдаж чадахгүй байгаа. Үүний цаана тогтвортой үйлчилгээ алдагдаж байна.

:

-Одоо авах 100 автобус бас хуучин байна гэсэн үг үү?

-Үгүй. Энэ жил парк шинэчлэлийн хүрээнд цоо шинэ автобус авна. Улаанбаатарын иргэдэд ямар автобус шаардлагатай байгааг гаргасан. Өвөл цонх нь цантахгүй, дулаахан, нэмэлт халаалттай байх ёстой. Мөн шат гишгүүр нь нам, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан шаттай автобус оруулж ирэх болно. Ямар автобус үйлчилгээнд явах шаардлагатайг нийтийн тээврийн жолооч болон иргэдийн дунд санал асуулга явуулж тодруулсан. Аль аль талын саналыг тусгасан гэж болно.

:

-Тэгэхээр эдгээр автобуснууд орж ирэхээс нааш хүрэлцээ муутай чиглэлд нэмэлт автобус гаргах боломжгүй гэсэн үг үү?

-Нэмж болно. Гэхдээ явж байгаа чиглэлээс аваад хүрэлцээгүй чиглэлд шилжүүлэх маягаар шийднэ. Тэрнээс биш шууд нэмчих боломж байхгүй. Бид судалгаа хийгээд аль гаралтаас шилжүүлж болохыг гаргаж ирнэ. Тэрнээс биш нэг хүний саналаар шууд нэмчихгүй. Зорчигч урсгалын судалгаа гэж нарийн зүйл бий. Компаниуд тухайн чиглэлд зорчигчийн тоо их биш бол үйлчилгээ эрхлэх дургүй байдаг. Бизнесийн байгууллага учраас зорчигч байхгүй бол үйлчилгээ үзүүлэх тун дургүй. Нийслэлийн нийтийн тээврийн газраас аж ахуй нэгж байгууллагад зорчигч ихтэй чиглэлээс ашгаа олоод, ашиггүй чиглэлдээ алдагдалтай яв гэж хүчилдэг. Дургүйд хүчгүй гэгчээр алдаг оног тухайн чиглэлдээ явахаар үйлчилгээний тасалдал үүсээд байгаа юм. Энхтайвны өргөн чөлөөний төвийн шугамаар бол төвөггүй явна. Учир нь зорчигчийн урсгал бий. Тэндээс мөнгөө олж аваад байгаа хэрэг.

:

Жилд 16 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилладаг

:

-Их хотын хувьд нийтийн тээврийн бодлого байх ёстой байх. Нийтийн тээврийн үйлчилгээ сайн бол иргэд машинаа орхиод гарах боломжтой. Замын түгжрэл хүртэл тодорхой хэмжээгээр буурах судалгаа байдаг шүү дээ?

-Нийтийн тээврийн бодлого тодорхой биш амиа аргацаасан байдлаар л явагдаж байгаа. Үүнийг сайжруулахад тодорхой хугацаа шаарддаг. Ганц хоёр жилд бүрэн цэгцлэх боломжгүй. Нийтийн тээврийн үйлчилгээ бол нийгмийн захиалгат үйлчилгээ гэж үзээд үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын алдагдлыг төрөөс олгуулдаг болох эсвэл үнэ тарифийг чөлөөлөхгүй бол нийтийн тээврийн салбар уналтад орно. Бид амиа аргацаагаад л явж байна. Иргэд сайхан үйлчилгээ нэхээд байдаг, гэтэл бид түүнийг нь өгье гэсэн ч боломж байхгүй шүү дээ. Яг энэ жишгээр бол хэдэн жилийн дараа нийтийн тээврийн салбар уналтад орно.

:

Бид нийслэлийн Засаг даргатай ярьж байна. Алдагдлыг төрөөс гаргуулж нийслэлийн төсөвт суулгахаар. Ингэвэл аж ахуй нэгж байгууллага санхүүгийн хувьд бэхжинэ. Санхүү бэхживэл иргэдийн хэрэгцээнд тулгуурласан автобусыг авч, үйлчилгээ ч сайжирна. Бид одоогийн нөхцөл байдалд үйлчилгээг шахах боломжгүй байна.

:

-Жилдээ ямар хэмжээний алдагдал хүлээж байгаа бол. Алдагдлыг төрөөс нөхөх боломжтой юу?

-Судалж үзэж байгаа. Жилдээ 16 орчим тэрбум төгрөгийн алдагдал хүлээдэг. Энэ мөнгийг төрөөс май гээд өгчих төсөв байгаа одоо байгаа билүү. Энэ үед нийтийн тээврийн алдагдлыг нөхөөчээ гээд гүйгээд байх бас хэцүү. Үйлчилгээг сайжруулахын тулд алдагдлыг бууруулах боломжтой арга замыг олох ёстой.

:

-“Цэвэр агаар сан”-тай хамтраад 1000 автобусанд холимог түлшний төхөөрөмж суурилуулах тухай яригдаж байсан. Ажлын явц ямар байна нэг л урагшлахгүй байх шиг?

-Тээврийн газрын удирдлагууд солигдоод жил орчим боллоо. Үүнээс өмнө хийгдсэн ажил. Энэ төхөөрөмж дээр маргаантай асуудал бий. Энэ нь дизель, шингэрүүлсэн түлшийг холиод түлш болгож хэрэглэх зарчим л юм. Автобуснаас ялгарах хорт бодисны ялгаруулалтыг багасгах зорилготой төсөл. Аж ахуй нэгжүүдэд төхөөрөмжийг суурилуулсан. Өдөр тутмын үйлчилгээнд хэрэглэхэд тулгарч байгаа асуудал нь цэнэглэх түлшний станц Улаанбаатарт алга байна. Хаана, хэдэн станц байрлуулах нь шийдэгдээгүй. Байгууллагууд нь өөрсдийн байгууламжийн дэргэж байрлуулах гэхээр газаргүй. Нэг үгээр бол станц нь байхгүй байхад төхөөрөмжөө суулгачихсан гэсэн үг.

:

Зайнаас хамаарч үнийг тогтоох боломжтой

:

-Микроавтобуснуудын тухай гомдол тасардаггүй. Уг нь 500 төгрөгөөр үйлчлэх ёстой гээд танайхаас заагаад өгчихсөн байдаг. Гэтэл оройн цагаар 1000 төгрөгнөөс эхлээд л хүссэн үнэ хэлдэг. Танайхаас зохицуулалт хийх боломжгүй юу?

-Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газартай хамтраад үзлэг, шалгалт хийсэн. Нийтийн тээврийн газартай гэрээ хийсэн аж ахуй нэгжүүдтэй хариуцлага тооцож байгаа. Үүний цаана хулгайн тээвэр эрхлэлт их байна. Хулгайн тээвэр эрхлэгчидтэй тэмцэх журам, хууль эрх зүйн орчин тодорхой биш учраас хариуцлага тооцоход хүнд. Бид 16 аж ахуй нэгжтэй л гэрээ хийсэн. Тэдэнд л хариуцлага тооцох боломжтой. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар зайнаас хамаарч үнийг нэмэх боломж байгааг хэлсэн. Ийм байдлаар зохицуулалт хийхгүй бол иргэд ч яваад сурчихсан, нөгөөдүүл нь ч дураараа үнэ тарифаа нэмээд сурчихсан байна. Замбараагүй байдалд олон жил явлаа. Иргэдийн хэрэгцээг далимдуулаад хоорондоо үгсээд үнийг нэмчихдэг. Үнэ нэмсэн микронууд ихэвчлэн Нийтийн тээврийн газартай гэрээгүй хулгайн тээвэр эрхлэгчид байдаг. Гэрээтэй байгууллагын гэрээнд “үнэ тарифийг дураараа нэмж болохгүй” гээд заачихсан.

-Иргэдээс ирэх гомдлын дагуу ажил хийгддэг үү?

-Иргэд өөрсдөө хариуцлагатай байх ёстой. Яг ямар чиглэлийн, хэд гэсэн дугаартай тээврийн хэрэгсэлд илүү үнэ төлснөө Нийслэлийн нийтийн тээврийн газрын шуурхай утсанд мэдэгдэх боломжтой. Бид байцаагч нараа явуулаад авто тээврийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцно. Түүнээс биш микроавтобус бүрийг хянаад зогсч чадахгүй. Улаанбаатар хотод авто тээврийн улсын байцаагч ерөө 25 хүн бий.

:

-Нийтийн тээврийн бас нэг хурц асуудал нь жолооч болоод байна. Хүний амь хариуцаж байгаа атлаа хурд мэдэн уралддаг, огцом тооромслож иргэдийг бэртээх шахдаг. Энэ мэтийн жишээ маш их. Жолоочид тавих шалгуур бий юу?

-Д ангиллын жолооны үнэмлэхтэй, мэргэшсэн жолооч нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг. Салбарын хэмжээнд 1641 жолооч бий.  Үүний 1145 нь мэргэшсэн, үлдсэн нь мэргэшээгүй. Бүх жолооч тийм сахилагагүй биш. Стандартаа барь гэдэг шаардлагыг бид тавьдаг. Салбарын хэмжээнд жолооч нарын хүрэлцээ тулгамдсан асуудал болоод байна. Уул уурхайн салбарт өрсөлдөөн бий болсон. Нийтийн тээврийн жолоочид илүү мөнгө сонсоод уул уурхай руу ажлаа хаяад явчихдаг. Тиймээс Хөдөлмөрийн яамтай яриад Орон нутгийн өмчит үйлдвэрийн төвүүдэд төрөөс төлбөрийг нь даагаад жолоочдыг мэргэшүүлэх ажил явагдаж байна. Бас эмэгтэй кондукторууд жолооч болох сонирхолтой байдаг. Эмэгтэй хүн илүү хариуцлагатай, зөөлөн сэтгэлтэй гэдэг утгаараа ажлаа аятайхан зохион байгуулах хандлага байдаг учраас энэ сургалтад хамрагдаж байгаа.

.

Ц.Зол

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
улсын паркийн автобуснууд муудсан бж, хувийнхний хуучны хуучин автобус байган бна.нтг-ын бодлого яг алинд нь анхаарла хандуулах вэ? улс хувь гж ялгаж дотруулах бол гүйцэтгэсэн үүрэг, улсаар төлүүлсн өр, эдэлсн давуу эрх ба үүргээ шилжүүлсн цаг үеүүд гд бүх үзүүлэлтэр үнэлбэл зүгээр байхоо.
2013-11-15
jolooch:
niitiin teever xetsuu sh de jolooch konduktar 2 aa orlogo bodood ... orlogo xiixgui bol xoolnoosoo salna
2013-11-15
зочин:
ene niitiin teewriin darga n ter konduktor gegch hvmvvsee sn hynawal taarna..joloochtoigoo niileed baragl neg ergeltiin munguu bilet taslahgvi bj bgad uursduu huwaaj awdag..tgl oroi n orlogoo uguhduu chuhaml mungu tulsungvi ihenh n oyutnuud ywsan geel hudlaa yridag,,dandaa vnemleh vzvvlsen geel..tgl nuguu udriin olson orlogo n gj vnen baga mungu tushagddag tgl sariin dundjaar tootsoo hiihleer niitiin teewer aldagdaltai ajillaadl..tgl tasalbariin vnee nemne geedl..ene asuudald boditoi handmaar ym..konduktruudiin idsen mungunuus bolj bid yagaad tasalbariin vniig nemvvleh ystoi gj.....?
2013-11-15
зочин:
ene niitiin teewriin tom owriin awtobusnii jolooch,konduktruud bol arail mungu iddeg..ter konduktor bol arail dendvv..zarim hvnd bilet uguud zarimd n ugdgvi..tgd biletee awii gehleer mai ene hogoo awjil bhgvi yu gd uurtain argagvi uuduus shiddeg..mikro bol vnendee oroin tsagaar vnee nemdeg n vnen..5 unguruud l 600 tgd 7-9n hoorond 800 tg,, tgd 10 s hoishoo 1000 tg boldog ene bas ch arai dendnee
2013-11-15
bayan:
niitiin teevriin darga nar aimaar l bayan yum bnle shd
2013-11-15
urtaa:
chi odoo bitgii huzaad baigaach,niitiin teever shig asgitai ajildag salbar haan bna...ingej hudlaa yriad mongo ideed surzan.muu novshnuud.iim hogiin ymnuud yachij ard tumnii toloo ajilah veedee.
2013-11-15
зочин:
нийтийн тээврийн үйлчилгээ өмнөхөөсөө үнэхээр унаж бгаа шд тэрийгээ өөрсдөө ер нь мэдэж бгаа бол уу
2013-11-15
zochin:
tom avtobusniihaa yniig 500 tugrug bolgohgyi yu daa.odoo avtobusnii yniig 500 bolgohod hen ch aij tsochihoorgyi l bolj dee.
2013-11-15
zochin:
tom avtobusniihaa yniig 500 tugrug bolgohgyi yu daa.odoo avtobusnii yniig 500 bolgohod hen ch aij tsochihoorgyi l bolj dee.
2013-11-15