Улаанбаатарт 6 хэм хүйтэн байна

img

Өнөөдөр зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурч хүйтэрнэ. Ихэнх нутгаар үүлэрхэг. Зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  Хүрэн бэлчир, Дархадын хотгор, Идэр, Тэс,  Хараа, Ерөө, Туул голын сав газраар 7-12 хэм  хүйтэн, говийн бүсийн өмнөд хэсгээр 0-5 хэм дулаан, бусад нутгаар 2-7 хэм хүйтэн байна.

Улаанбаатарт үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 5-7 хэм хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 12 хэм хүйтэн, харьцангуй чийг 83 хувь, агаарын даралт  866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ