Ерөнхий сайдын мэдээллийг сонсоно

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 09.00 цагт хуралдахаар товлогдоод байна. Өнөөдрийн хуралдаанаар  Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүд /дөрөв дэх хэлэлцүүлэг/,  “Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/, Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх асуудал үргэлжилнэ/-ийг хэлэлцэнэ. Мөн 14.00 цагаас Ерөнхий сайдын мэдээллийг  сонсоно. Энэ удаа “Гудамж” төсөл болон улсын чанартай автозамын талаар мэдээлэл өгнө.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ