Хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр үдээс хойш хуралдаж Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн эдийн засгийн үндсэн үзүүлэлтийн Хэрэглээний үнийн индексийн дундаж түвшинг 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл 8,0 хувь, 2015 оны 7,0 хувь, 2016 оны 6,0 хувь санал гаргасныг байнгын хорооны гишүүд 100 хувь дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ