Намайг суллахгүйгээр Египет өмнөх шигээ болохгүй
Египетийн анхны Ерөнхийлөгч Мохаммед Мурси төрийн тэргүүнийх нь эрх мэдлийг сэргээхгүй бол “Египет өмнөх шигээ болохгүй” гэж анхааруулсан байна.
Тэрбээр өмгөөлөгчөөрөө дамжуулан олон нийтэд хүргэсэн мэдэгдэлдээ “Намайг хулгайлж барьцаалсан, цэргийн эрхтэнүүдээр удирдуулсан шүүхээс аллага, хүчирхийлэлд буруутган хилсдүүлэхийг оролдож байна” гэсэн тухай түүний өмгөөлөгч Хасан Хари хэлжээ.
Ирэх нэгдүгээр сарын 8-нд Мохаммед Мурсигийн хоёр дахь шатны шүүх хурал болох юм. Түүнээс гадна “Лалын ахан дүүс” хөдөлгөөний олон мянган гишүүн сүүлийн дөрвөн сарын турш хоригдож байгаа билээ. Египетийн түр Засгийн газрын эрх баригчид өнгөрсөн лхагва гарагт гурван сар үргэлжилсэн онц байдлаа цуцлахаа мэдэгдсэн ч Каир хотын төвөөр чанга хатуу хамгаалалттай хэвээр байгаа гэж “ВВС” агентлаг мэдээллээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ