Сирийн арми Хажира сууринг эзлэв
Сирийн Засгийн газрын арми нийслэл Дамаскийн гол дүүргийн нэг “Хажираг” эзэлснээ мэдэгдэв. Энэ нь Дамаскийн өмнөд нутгийн сөрөг бүлгийн зэвсэгт хүчин ихээр суларч, Дамаск ба түүний эргэн тойрны тулалдаан шинэ үедээ орсныг харуулж байна гэж шинжээчид үзэж байна. Эх сурвалжийн мэдэгдсэнээр Засгийн газрын цэрэг ба тухайн нутгийн өрхийн цэргүүд хамтарч энэ нутагт зэвсэгт хүчинтэй зургаан хоног тулалджээ. Сирийн арми 500 гаруй хүнийг баривчилж, зэвсэгт этгээдийн булсан 1000 гаруй гар бөмбөгийг аюулгүй болгосон гэжээ.
“Дамаскийн худалдааны төв бүс Субайна сууринг эзлэх ажиллагаандаа орсон. Армийн цэргүүд алан хядагчдыг бүслэлтдээ оруулсан” гэж Армийн ерөнхий командлагч Исар Аль Баур мэдэгдэв.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ