“Обамакари” дэмжигдсэнгүй
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн “Обамакари” буюу эрүүл мэндийн төсөл дахиад хэсэг хугацаанд хойшлогдлоо. Засгийн газрын хуралдаанаар Бүгд найрамдах намын үндэсний хорооны дарга Рэйнс Прэйбас “Эрүүл мэндийн тогтолцоог шинэчлэх нь Барак Обамагийн сонгуулийн компанит ажлын хамгийн чухал зорилт нь байсныг бид мэднэ. АНУ-ын 32 сая америк хүнд энэ даатгал хүрэх боломжтой гэдгийг манай намыхан ойлгож байгаа ч, эдийн засгийн зогсонги байдалд орохоос хамгаалах үүднээс энэ шийдвэрийг гаргав. Харин эрүүл мэндийн тус төслийг санхүүжүүлэхээс татгалзсаны хариуд нь төсвийг богино хугацаатайгаар санхүүжүүлье” гэжээ.
Тус шийдвэрээс болж Барак Обама цагаан ордонд хийсэн тайлбартаа “Миний санал болгосон шинэчлэлийг яг 40 удаа буцаахыг оролдож байна. Эрүүл мэндийн даатгалын шинэчлэлийн тухай хууль даатгалын өртгийг бууруулах, АНУ-д үнэ төлбөргүй эмчилгээ гэж байхгүй, эмчийн үзүүлж байгаа үйлчилгээг даатгалын компаниуд төлдөг, хариуд нь хүмүүст жилийн хугацаагаар гэрээ санал болгодог учраас эмнэлгийн тусламжийг илүү хүртээмжтэй болгоё гэж бодсон юм. Та бүхний хариултаас харахад эрүүл мэндийн “Обамакари” дэмжигдэхгүй бололтой. Тэгэхдээ би ард түмэндээ амласанаар энэ шинэчлэлийг заавал хийх болно. 100 удаа буцаагдсан ч би тэвчээртэй хүлээх учиртай” гэсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ