Крис Браун уураа барьж сурчээ

img

Гурван долоо хоногийн өмнө 24 настай дуучин Крис Браун шүүхийн шийдвэрийн дагуу уураа барьж сурах эмчилгээнд явж эхэлсэн юм. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслийхэн түүнийг үнэхээр уураа барьж сурсан гэдгийн баталжээ.

Нью Жерси хотод байрлах түргэн хоолны газарт сууж байхад нь санаатайгаар хэрүүл өдсөн залууг тэрбээр зүгээр өнгөрөөжээ. Түүний ширээнд нэг залуу ойртож ирсэнээ “наана чинь би суух байсан юм, чи яг одоо зайл” гэж орилоход Крис Браун эелдэгээр инээмсэглэж “Би уурлахыг хүсэхгүй байна. Энэ газарт маш олон сул ширээ байна шүү дээ, гуйж байна эрхмээ. Та намайг зүгээр орхиод өгөөч” гэжээ. Хэрвээ тэр өмнөх шигээ байсан бол энэ залуугийн бүх шүд унах байсан гэж “Daily news сонин” бичсэн байна. Өмнө нь дуучин маань гэрэл зурагчид зургийн авлаа, хажуугаар нь гарахдаа мөрлөлөө, муухай харлаа гэж 10 гаруй хүний зодож танхайрч долоон удаа шүүхийн танхимд дуудагдаж байсан билээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ