Төсвийн хуулиа хугацаанд нь баталлаа

img

УИХ-ын чуулганаар ирэх 2014 оны төсвийн хуулийг өнөөдөр баталж, хуулийн хугацаандаа амжлаа. Төсвийн хуулийн сүүлийн хэлэлцүүлгийг хийх үеэр гишүүдийн дунд зарим асуудлаар маргаан үүссэн. Тухайлбал, Ц.Нямдорж гишүүн "Шүүхийн ерөнхий зөвлөлийн тайлбарт байгаа зарим үг үсэг утгын алдаа гарч байна. Шүүхийн ерөнхий зөвлөл хэзээ ч шүүхийн шийдвэр гаргадаггүй. Мөн төсвийн зарцуулалт нь тодорхой бус төсвүүд ч байна. Хэзээнээс ингэж төсөв баталдаг болчихвоо" гэж гайхширав.

Хариуд нь УИХ-ын дарга З.Энхболд “Хөтөлбөрт суурилсан төсөвтэй болно гээд ингэж төсвийг оруулж ирдэг болоод 3 жил болж байна. Тоо хэмжээгээр хэмжиж болдоггүй УИХ, шүүх, Ерөнхийлөгчийн Тамгын газар зэргийг шалгуур үзүүлэлтээ нягтла гэх нэг арга байна. Хөтөлбөрт суурилсан төсөв гэдгээс татгалзах нэг байна. Гурав дахь жилдээ хэрэгжүүлж байгаа арга шүү дээ” сануулсан. С.Баярцогт гишүүн “Энэ хөтөлбөрт суурилсан төсөв гэдэг маань 2008 оны Хамтарсан засгийн газрын гол реформ шүү дээ” гэж хариулсан. Гишүүд саналаа хэлсний дагуу УИХ-ын З.Энхболд “Ц.Нямдорж гишүүний хэлсэн шиг амьдралд нийцэхгүй зүйл олон бий” гэж мэдэгдээд ирэх оны төсвийг батлах эсэхээр санал авч, 53 гишүүн санал өгснөөс 42 зөвшөөрч, нийт 69.7 хувиар 2014 оны төсвийн хуулийг бүхэлд нь баталлаа. Мөн Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэн 76,3 хувийн саналаар бүхэлд нь баталлаа. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

бантан:
гурилдсан даа хөөрхий 14 оны эцэст юугаа хэлж хуйхаа маажих бол доо доллар 1385 гэсэн үү
2013-11-15
зочин:
ашгүй дэ батлаа юу
2013-11-15
odko:
stalin tetgeweree hezee nemeh we ard tvmen chini awtobusniha mongig ch diilehee boliloo hestvv bnshde
2013-11-15