Мартагдсан хунтайж тэтгэвэртээ гарна
Их Британийн түүхэнд хаан ширээ залгамжлахаа 50 жилийн турш хүлээж байгаа Чарльз хунтайжийн тэтгэвэрт гарах нас нь болжээ. “ВВС” агентлагийн мэдээлснээр, өчигдөр 65 нас хүрсэн хунтайж тэтгэвэрт гарах өргөдлөө хатан хаанд шуудангаар илгээсэн гэнэ. Төрсөн өдрөө Энэтхэгт өнгөрүүлж, Шри-Ланкад болох “Хамтын нөхөрлөлийн орнуудын Засгийн газрын тэргүүнүүд”-ийн уулзалтад оролцсон юм.
Хунтайж олон жилийн турш Хааны усан флотод алба хааж, сайн дурын олон үйлст хувь нэмрээ оруулсныхаа төлөө долоо хоногт 175 ам.долларын тэтгэвэр авах бөгөөд мөнгөө ахмад настай хүмүүст хандивлаж байхаар мэдэгджээ. “TIME” сэтгүүлийн өнгөрсөн аравдугаар сарын дугаарын тэргүүн нүүрт “Мартагдсан ханхүү” хэмээн цоллуулсан Уэльсийн хунтайж 87 настай хатан хаан II Элизабетын ууган хүү юм. Энэ жил ханхүү Уильямын хүү Жорж мэндэлснээр тэрбээр өвөө болсон билээ.
Хэрвээ хунтайж тэтгэвэртээ гарвал хатан хааны дараагийн угсаа залгамжлагчаар ханхүү Уильям шууд тодрохоор болжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ