Дахин цөмийн туршилт хийж магадгүй
Энэ оны сүүлчээр Хойд Солонгос цөмийн дөрөв дэх туршилтаа явуулж болзошгүй гэнэ. Энэхүү дүгнэлтийг АНУ-ын Хойд Солонгосын асуудлын хариуцсан шинжээч Виктор Ча гаргажээ. Цөмийн зэвсэггүй болгох асуудлаар оролцогч орнуудыг зургаан талт хэлэлцээрийн ширээний ард суулгахгүй тулд Пхеньян ийм үйлдэл хийнэ гэж үзжээ. Хойд Солонгос яг ийм аргаар өмнө нь удаа дараа хэлэлцээрийг хойшлуулдаг байсныг Виктор Ча сануулжээ.
Хойд Солонгос дөрөв дэх удаагаа цөмийн туршилт хийх бүх бэлтгэлээ хангасан тухай Өмнөд Солонгосын “Тона ильбо” сонин нийтэлжээ. Өмнөд Солонгос нь АНУ-ын тагнуулын хиймэл дагуулуудын мэдээллийг тогтмол авдаг юм. Эдгээр мэдээллээс үзвэл Хойд Солонгосын тал Хамген Пукто мужид байдаг Пхеньян дахь цөмийн туршилтын талбарт шинэ хэвтээ хонгил ухаж, хэмжилтийн тоног төхөөрөмжийг суулгаад битүүмжилсэн гэнэ.
Харин Өмнөд Солонгосын Цөмийн асуудлыг харуцсан төлөөлөгч Ким Мин Сеок “Хойд Солонгосын цөмийн туршилтын бааз дахь үйл ажиллагаа ихэссэн нь Хойд Солонгос цөмийн туршилт хийхтэй холбоогүй гэж манай улс үзэж байгаа. Тус орон цөмийн гурав дахь туршилт хийхийн өмнөхөн “Пун Ги Ри”-гийн цөмийн туршилтын баазын нүхэн замын гарцанд далдлах тор байгуулах зэргээр алсын удирдлагатай дэлбэлэх төхөөрөмж байрлуулж байсан. Гэтэл сүүлийн үед ийм байдал ажиглагдаагүй” гэсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ