Хулгайн утас худалдаж авсан Монгол иргэдэд хариуцлага хүлээлгэнэ

img

Солонгосын Улсан хотын цагдаагийн газраас , тус хотын   томоохон дэлгүүрээс смарт утас хулгайлсан хэргээр 19 настай Ким болон түүнээс хулгайн утас худалдан авч гэртээ хадгалж байсан Монгол улсын 2 иргэнийг саатуулаад байна.Ким нь өнгөрсөн 8 сараас эхлэн Улсан хотын томоохон дэлгүүрүүдэд оройн цагаар үйлчлүүлэхдээ гар утасны тасгийн тавиур дотроос нийт 3 удаагийн үйлдлээр 23  смарт гар утас хулгайлсан хэрэг үйлджээ. Тэрээр дээрх утсуудыг интернэтээр зарахаар тавьснаар Монгол хүмүүстэй холбогдсон бөгөөд тэд түүний хулгайлсан утаснуудыг хямдхан үнээр худалдан авч Монголд аваачин худалдахаар бэлдэж байсан ажээ. MglRadio.com

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

dsadasd:
negtugrug.com deer dandaaa tiim zar bdiishd ee
2012-12-17
Өө хөөрхий хаана ч явсан монголчууд хямд үнэнд хууртаж, их ашиг харж, шуналаасаа болж хохирох юмдаа...
2011-12-01