Камерон Диаз: Фэнүүд минь надад аль хэдийнэ Оскар гардуулчихсан
Нөхөрт гарч үзээгүй, хүүхэд гаргаагүй, 40 настай Камерон Диаз үргэлж олны анхаарлын төвд байсаар ирсэн жүжигчин билээ. Түүний “Vogue” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна.
5

-Зохиолын эхний хэдэн хуудсыг уншаад би “Яаж ч байсан зөвшөөрөхгүй. Энэ арай хэтэрсэн дүр юм” гэж бодож байлаа. Гэвч зохиолыг бүрэн уншсаныхаа дараа сонирхоод эхэлсэн. “Би энэ бүсгүйг шүүх хэн юм бэ” гэсэн бодол төрөөд болоогүй. Намайг ч гэсэн олон хүн буруу амьдарч байгаа мэтээр шүүмжилдэг. Гэтэл хүний амьдрал бол тэр хүний хувийн л хэрэг. Тогтсон нэг янзын байдлын эсрэг хийж буй энэ бүсгүйн үйлдэл бүхнийг зөвтгөх албагүйтэй адил буруутгах аргагүй. Тэгээд инээдмийн кинонд ийм дүр бүтээнэ гэдэг онцгой санагдсан. Миний хувьд лав онцгой явдал болсон.
6
-Хуучин найз залуу Жастин Тимберлейктэйгээ хайр сэтгэлийн хэсэгт хамт тоглох амаргүй байв уу?
-Тийм ээ, энэ кинонд тоглосон дурлалын хэсэг бол миний бүтээсэн хамгийн мундаг “дурлалын хэсэг”. Жастин бол их хөгжилтэй эр. Тэр өөрийгөө хүртэл шоолж, инээж чаддаг. Ийм зан чанартай эр хүн ховор шүү. Жастины бүх юм надад таалагддаг. Гэвч бид найзууд болж үлдсэн. Магадгүй, салсны дараа хүмүүс бидний хонь чоно болно гэж бодсон байх. Гэвч бид насанд хүрсэн хүмүүс шүү дээ.
6
-Олон хүн таныг “Оскар” хүртэхээр чадвартай гэдэг?
-Ийм юм бодож шаналдаггүй ээ, би. Үнэн шүү. Би дуртай ажлаа л хийж байгаа минь энэ. Би элдвийн дэмий юм бодож толгойгоо гашилгах дургүй. “Оскар”-тай холбоотой юм бүхэн нэг л ядаргаатай байдаг шүү дээ. Ёслолын ажиллагаа нь гэж жинхэнэ ядаргаа. Тэгэхээр надад энэ шагнал ямар хэрэг байна вэ. Фэнүүд минь надад аль хэдийнэ Оскар гардуулчихсан.
6
-Кэмерон, та өөртөө дэндүү итгэлтэй хүн юмаа. Ихэнх жүжигчин 40 нас хүрчихсэн гээд айдастай болох нь бий. Таныг харахад бол шал өөр харагдаж байна.
-Үгүй ээ би насаа мэддэг. Хүн нас ахих тусмаа өөрийгөө илүү хайрладаг юм уу гэж боддог шүү. Би л лав тийм. 20-той байхдаа хурдхан 30 хүрэх юмсан гэж хүсдэг байлаа. 30 гарсан хойноо 40 хүрэхээсээ айгаагүй. 22 настай залуу нэг удаа миний насыг асуудаг юм байна. Хэлтэл тэр “айхгүй байна уу” гэж асуудаг байгаа. Одоо би яахав дээ хаалганы гадаа ирээд, нэг нас танд нэмэгдлээ гээд байхад чинь ямар зугтаагаад байх хэрэг байхгүй шүү дээ.
6
-Тэр залууд юу гэж хэлсэн вэ?
-Тэгэхэд нь би хэлсэн. “Үгүй ээ хүү минь, чи ч гэсэн битгий айгаарай” гэж /инээв/. Чөтгөр ав гэж, хүмүүс өөрсдөө л нас бодож, айдаст автдаг болохоос тийм айгаад байхаар юм биш шүү дээ. Олны анхаарлаас гараад ирэхээр харин ч сайхан. Карьер, мэргэжлийн байдалдаа ч сэтгэл хангалуун болж эхэлнэ. Жишээ нь, би одоо 29-тэй байх үеийнхээсээ илүү дээр жүжиглэж чадна. Бас бие хаа маань надад залуу үеийнхээс минь илүү таалагдаж байна. Тэгээд ч би сүүлийн үед нас нэмсэн залуухан харагддаг нууц Япон жортой танилцсан.
6

-Энэ надад тийм ч сонин биш ээ. Мэдэхийг ч хүсэхгүй. Жаахан юм мэднэ л дээ. Нэг нөхөр мэс засал хийлгэж нүүр царай эд эрхтнээ огт өөр болгодог гэж. Гэхдээ ингэх ямар хэрэг байна. Миний бодлоор, ийм мэс засал хэвийн сэтгэх боломжийг ч алдагдуулдаг байх. Толинд харахад огт өөр хүн зогсч байгаа юм чинь. Эрүүл мэндэд ч муу нөлөөтэй. Тэгээд 50 гараад ирэхээрээ хаягдсан тоглоом шиг болохоо тэд мэдэхгүй байгаа юм. Ажиглаад байхаар нэг мэс засал хийлгэчихдэг, тэр нь нөгөөд муугаар нөлөөлнө. Тэрнийгээ засна. Ингээд л зогсох боломжгүй болдог юм шиг байгаа. Тэгсээр нэг нартай сайхан өдөр өөрийгөө хэн нэгэнд таалагдах хэрэгсэл болсон үнэн түүхийг мэдэх болно доо.
6
-Ер нь таны насан дээр ингэж сайхан харагддаг хүн цөөн шүү, Бараг л 28, 29-тэй мэт харагдаж байна?
-Баярлалаа. Гол нь гадна төрх биш дотоод байдалдаа л оршиж байгаа юм шүү дээ. Өөртөө итгэлтэй юунд ч санаа зовохгүй амьдрахад болчихно. Цаг завтай байх үедээ би өдөр болгон шахуу гүйж, сэлж, серфингээр гулгадаг. Та хараад л мэдэж байгаа байлгүй, хамраа хавтанцарт хэдэн удаа хугалсан ч би мэс засал хийлгэхийн оронд ардын аргаар эмчилсэн. Хүмүүс нэг сорив, мэнгэ зэргээ мэсээр шийдэх их дуртай болж.
6
-Та хүүхэд байхдаа ч ийм амар хялбараар амьдарч байсан уу. Бусад жүжигчидтэй харьцуулахад?
-Амьдрал маань бүхэлдээ аз жаргалаар дүүрэн байсан. Хайртай ээж аав, эгч дүү бид нэг нэгэндээ хайртай маш эвсэг гэр бүл байв. Одоо ч тэр хэвээрээ. Сургууль дээр асуудалтай байснаа бол хүлээн зөвшөөрнө өө. Би хичээлд сууж чаддаггүй байсан юм. Одоо ийм хүүхдүүдийг “анхаарал сарних”, “анхаарлын дутагдал” ч бил үү нэг төрлийн өвчтэй гэж үздэг болсон байна лээ. Гэхдээ би итгэдэггүй. Зарим хүүхэд нэг зүйлээс мэдлэг авч байхад нөгөө нь өөр байж болно шүү дээ. Үнэндээ багш миний өмнө зогсоод юм ярьж байхад би юу ч тогтоож авч чаддаггүй байсан. Харин өөрөө оролцоод идэвхитэй байхаар дор нь сурдаг. Би 16 настай байхдаа загварын агентлагтай гэрээ байгуулж, Японд ажиллаж байсан. Тэгэхэд л “Эргэн тойронд маань маш том ертөнц байдаг. Түүний нэг хэсэг болох нь чухал. Өөрийн жижигхэн, баригдмал ертөнцөөсөө ангижрах нь зөв” гэдгийг ойлгосон. Том болоод жүжигчин болоод хамгийн түрүүнд байшин худалдаж авсан.
6

-Юу асуух гээд байгааг чинь гадарлачихлаа. Хүнтэй суух, гэр бүлтэй болох талаар асуухад би хэзээ ч үгүйсгэж байгаагүй. Энэ удаа ч тэгэхгүй. Бүх зүйл жамаараа болно биз. Би хувь тавиланд итгэдэг. Өдийг хүртэл ингэж амьдарч ирсэн. Бүх юм тохиолдол байдаггүй гэж. Би хүүхэд их сайн асардаг. Бурхны авралаар эгч маань дөрвөн хүүхэдтэй, тийм болохоор төрөх талаар бүх юмыг мэднэ. Дөрөв төрөхдөө гуравт нь өөрөөрөө, нэгд нь хагалгаагаар төрсөн. Бүгд миний нүдэн дээр болсон. Өмнө нь би хүүхэд элэг бүтэн өсөх нь маш чухал гэж боддог байлаа. Өөрөө тэгж өссөн болохоор. Бас хэнээс жирэмсэн болох нь чухал гэж үздэг байсан. Харин одоо бодол маань өөрчлөгдсөн. Би хүүхэд үрчилж авч магадгүй.
6
-Танд ямар эрчүүд таалагддаг вэ? /Тэрбээр өмнө нь жүжигчин Жаред Лето, Мэтт Диллон, Жастин Тимберлейк, АНУ-ын бейсболын од Алекс Родригес зэрэг олон залуустай холбогдож байв/.
-Өөртөө итгэлтэй, амьдралын идэвхтэй, завгүй ажилтай эрчүүд таалагддаг. Би 16 настай байхаасаа эрчүүдтэй уулзаж эхэлсэн юм. Энэ асуудалд төрөлх зөнгөөрөө ханддаг. “Санаачлагыг хурдан гартаа авч намайг барьж аваад гэртээ аваачаач дээ. Чи эрэгтэй би эмэгтэй шүү дээ” гэх маягаар. Би эрчүүдэд үнэхээр дуртай, үүнийгээ хэзээ ч нуухгүй. Гэхдээ бас хүн болгонтой нялагнаад байна гэж юу байхав. Таалагдахгүй байгаа бол таалагдахгүй байна гээд шууд хэлчихдэг. Энэ намайг юу гэж бодох бол энэ тэр гэж санаа зовдоггүй.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ