Иргэд хяналтын камер, хүүхдийн цэцэрлэгтэй болохыг хүсчээ

img

Иргэдийн саналд тулгуурлан нийслэлийн төсвийг батлахаар асуулга явуулсан. Үр дүнг нь өнөөдөр танилцууллаа. Нийслэлийн 152 хороонд 320 мянган санал асуулгын хуудас тарааж, 270 гаруй иргэний саналыг хүлээж авсан байна. Эхний ээлжинд нийт саналын 58 мянга гаруйг машинаар уншуулж тооцоо хийн урьдчилсан дүнг өнөөдөр танилцууллаа.

6

Гэр хороолол, орон сууцны хороолол тус бүрээр дүнг танилцуулахад гэр хорооллын хороодын иргэд хүүхдийн цэцэрлэг, гэрэлтүүлэг, автозам, утасгүй интернэт, үерийн далангийн ажилд мөнгө зарцуулах зайлшгүй шаардлагатай гэсэн саналыг ирүүлсэн байна. Харин орон сууцны хороололд аюулгүй байдлын үүднээс хяналтын камер тавиулах, ногоон байгууламж, нэгдсэн гарж зогсоол, цэцэрлэг, биеийн тамир чийрэгжилтийн талбайтай болох саналыг түлхүү ирүүлжээ. Үүнээс цэцэрлэгийн хүрэлцээ хамгийн хурцадмал асуудал болсон гэжээ. Хүүхдийн цэцэрлэг барих гэсэн ч газар байхгүй, газар чөлөөлөх гэхээр иргэд өндөр үнэ хэлээд гэдийгээд суучихдаг нь хүндрэлтэй нөхцөл үүсгэдэг гэнэ.

6

Иргэдийн саналыг хороодоор харуулбал:

 

Санал асуулга явуулахад хороод идэвхигүй оролцож, зарим талаар бодит мэдээлэл гаргаагүй байна. Жишээ хороонд нь цэцэрлэгийн зайлшгүй шаардлага байхад түүнийхээ хэрэгцээг саналдаа тусгаагүй нь хорооныхоо хэрэгцээ шаардлагыг мэдэрдэггүй, ажлаа хэр гүйцэтгэж байгаа нь харагдаж байгааг Нийслэлийн засаг дарга шүүмжиллээ.

6

Яаж хэрэгжүүлэх вэ

Иргэд өөрсдийнхөө саналыг 2014 онд хэрэгжинэ хэмээн хүлээж байгаа. Гэтэл түүнийг бүрэн гүйцэт хэрэгжүүлэх боломж байхгүйг Нийслэлийн засаг даргын орлогч Бат хэлсэн. Гэхдээ хороо бүрт ядаж нэг ажил хийх ёстой. Тиймээс нийслэлийн 2014 оны төсвийг маш нухацтай хэлэлцэх ёстой гэж байв.

6

Нийслэлийн хөрөнгөөр энэ бүх ажлыг хийчих боломжгүй учраас яаж хэрэгжүүлэх вэ, ямар эх үүсвэрээс санхүүжилтийг олох вэ гэсэн асуудал гарч ирсэн. Үүнийг доорх байдлаар шийдвэрлэхээр төлөвлөснөө танилцууллаа.

Иргэдийн санал нийслэлийн төсөвт хэрхэн тусгагадах нь ирэх даваа гарагт болох НИТХ-аас тодорхой болох юм. Нийслэлийн удирдлагуудын тодорхойлсноор иргэдийн итгэлийг алдах уу, дагаад гарах уу гэдэг нь ирэх оны төсвөөс шууд хамаарах нь.

6

Ц.Зол

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
neg musun delgerengui medeelbel sain bn. ji*e ni hyanaltiin cameriig yamar nertei company yamar zagvariih heden tugrugiinh geed. shudarga l yum bol tegeed l tailagna l daa.
2013-11-16
irgen:
surguuli tsetserleg bhgui songino hairhan duurgiin 29-r horoonii huuhduud l orobdoltei bna daa
2013-11-16
схд 14-р хороо:
надаас санал авсан .хяналтын камер хамгийн чухал байна машиныхаа цоныг хулгайч нарт хагалуулмааргүй байна
2013-11-15
схд 14-р хороо:
надаас санал авсан .хяналтын камер хамгийн чухал байна машиныхаа цоныг хулгайч нарт хагалуулмааргүй байна
2013-11-15
irgen:
ariin haalga, hahuuliar ugsun gazar deer barigdsan barilga baiguulamjaa nuraa
2013-11-15
ussss:
bat uuuuuleeee ger horoololod haluun huiten usnii shugam barij ogno gj garch irsenee durdahgui yma chi
2013-11-15
батболор:
надаас санал авсан.камер тавилбал гэмт хэрэг буурна.
2013-11-15
rtrtrt:
батүүлээ амьдрал үүл биш шүү үүл саохи хаашаа үүл тийшээ үамхарч сарниж алга болдог. тэхээр иргэдийн нэр барьж, айл гэрийн амгалан тайван байдлыг алдагдуулж хэзээч хамаагүй айлын хаалга балбаж нүдэж тогшиж иргэдийн санал дүгэлтийг авч байна гэж хошгируулж явдагаа болиочээ. наад үлгэрээс чинь залхаж байна иргэд. шудрага эрх тэгш байялдаа тэгвэл. нэгийгээ нас барахаар талийгаачийг дагаад нийтээрээ үхэхүү ? хаана байдаг шудрага ёс яриад байгааг ойлгохгүй байна. эрх баригчид авлига тендерээр бүгд баяжсан. эрх тэгш байялдаа . иргэд яаж авлига авч баяжих вэ? үүл сарниж бут үсэрдэг. иргэд яаж баяжих вэ?
2013-11-15
санал:
санал авч байгаа сураг миний эргэн тойронд гараагүй ээ.үнэхээр иргэдийн санал төсөвт орчихвол сайхан л байна.
2013-11-15