Ерөнхийлөгч Зүүн өмнөд Азийн зарим оронд айлчилна

img

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 18-29-ний өдрүүдэд Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс, Бүгд Найрамдах Сингапур Улсад төрийн айлчлал хийж, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт болох олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад хүндэт зочноор оролцож, Монгол Улсын бизнес, эдийн засгийн өнөөгийн орчин, нөхцөл байдлын талаар илтгэл тавихаар болжээ.

Айлчлалынхаа үеэр, Ерөнхийлөгч Мьянмарын Ерөнхийлөгч Тейн Сейн, Вьетнамын Ерөнхийлөгч Чыөнг Тан Санг, Сингапурын Ерөнхийлөгч Тони Тан Кенг Яам нартай ганцаарчилсан уулзалт болон хоёр талын албан ёсны хэлэлцээ хийж, албаны бусад арга хэмжээнд оролцох бөгөөд Ерөнхийлөгчийг дагалдан Гадаад харилцааны сайд Л.Болд, Уул уурхайн сайд Д.Ганхуяг зэрэг албаны төлөөлөгчдөөс гадна бизнес, хувийн хэвшлийн томоохон баг дагалдан явах юм. Мьянмарт хийх айлчлал нь 1959 онд дипломат харилцаа тогтоосноос хойш анх удаа төрийн тэргүүний хэмжээнд хийж буй айлчлал юм. БНСВУ болон худалдаа, эдийн засгийн том түнш Сингапур улсад хийх айлчлалынхаа үеэрээ хоёр талын бизнес эрхлэгчдийн чуулга уулзалтад оролцох, нэр хүнд бүхий их дээд сургуулиудад лекц уншихын зэрэгцээ Сингапурын “World 2014”–д илтгэл тавина.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bolij vz:
ene odoo uuriiguu reclamdaad l ene tend lekts un*d yavah yum. saihan yarihaas tsaashgvi. chi yarisanaa bielvvleechdee. hezee ta nuguu tom turuu uhaalag tur lvvgee shiljvvleh yum bedee?,?,??????
2013-11-17
хэхэхэ:
гол ажил нь зугаалах уу???????? улсын, татвар төлөгчийн мөнгөөр зугаал гээгүй ажил бүтээ үр дүн гарга гэж явуулах ёстой юм ямарч үр дүнгүй зугаацхыг эсэргүүцэж байна
2013-11-16
huduunuu:
ene hunii hiih yostoi gol ajil ni ene. huduunii huusun mantuu yum medehgui bj duugai lll bai zaa
2013-11-16
lllll:
uuriin uls orondoo yu ch hiikhguie baij baij elbegee, zugaatsakh gej garsan yum u?
2013-11-16