Лэндсэй Лохан: Би удахгүй үхнэ
Жүжигчин Лэндсэй Лохан удахгүй үхэх гэж байгаагаа “twitter” хуудсандаа бичжээ. Тэрбээр “Би үхэхээ мэдэрч байна. Сүүлийн үед намайг байнга нөгөө ертөнцөөс дуудах болсон. Би ингэж амьдрахыг хүсэхгүй байна. Надад найруулагчдаас уран бүтээлийн санал ирэхгүй маш их удлаа, архины эмчилгээнд явж, сэтгэл зүйчтэй уулзсаар байгаад хамаг мөнгө минь дууссан” гэж жиргэжээ.
Тэрбээр өнгөрсөн сард Опрагийн шоунд оролцож, дахин уухгүй гэж амласан ч хэсэг хугацааны дараа дахин уух болсон юм. Түүний ээж загвар өмсөгч Дима охиноо хүчээр долоо хоногийн хугацаатай архины эмчилгээнд явуулсаны дараа Лэндсэй Лохан ингэж бичсэн нь ээжийнх нь санааг их зовоож байгаа гэнэ. Харин Опра “залуу хүн зоригтой байх хэрэгтэй, үхнэ гэж байхгүй. Заавал ээж болох хэрэгтэй шүү” гэж жиргэж сэтгэлийн дэм өгчээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ