
Хятадын эрх баригчид хөдөө орон нутгийн ядуучуудад шинэ босго тогтоожээ. Ядуучууд өдөрт 6,3 юань буюу нэг ам.доллароос доош орлоготой ядуучуудыг нэн ядууд тооцох аж. 2010 оны тоо баримтаар Хятадын тосгонуудад 27 сая хүн нэн ядуу амьдралтай байна. Олон улсын хамтын нийгэмлэг Хятад улсыг албан ёсны ядуугийн босго дэндүү доогуур гэж шүүмжилдэг юм. Харин одоо Хятад улс нь Дэлхийн банкны тогтоосон нэг өдрийн хамгийн доод хэмжээний орлого 1,25 долларт ойртуулжээ. БНХАУ-ын дарга Ху Зиньтао хөдөө нутгийн хүн амын дунд ядууралтай тэмцэх болон “нийгмийн зохицолтой ” нийгэм байгуулах нь БНХАУ-ын удирдлагын хамгийн гол
зорилгуудын нэг хэмээн нэг бус удаа мэдэгдэж байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ