Барби “Женнифер Лопес”-ийг худалдаалж эхэллээ

img

Өдгөө 44 настай дуучин, бүжигчин Женнифер Лопесийг барби болгон мөнхөлжээ. Хос хүүхэлдэйн үнэ 29.95 ам.доллар бөгөөд АНУ-ын 17 мужид өнөөдрөөс эхлэн худалдаан гарчээ. Тус барбинуудыг 50 мянган хувь үйлдвэрлэсэн байна.

1

Түүний 2012 оны Оскарын шагнал гардуулах наадмын улаан хивсний ёслолын үеэр өмссөн ягаан судалтай цагаан даашинзтай, үсээ шуусан төрхөөр нь нэг барби бүтээсэн бол “World tour” тоглолтын үеийн гялгар саарал даашинз, мөнгөлөг өнгийн гуталтай, үсээ задгай тавьсан байдлаар нь нөгөөг урласан байна. Эдгээрийг алдарт дизайнер Зухаир Мурад урлажээ.

1

Женнифер Лопес “Барби болсондоо их баяртай байна. Надтай үнэхээр адилхан юм. Бяцхан фэнүүдийнхээ хүсэлтээр өөрийгөө барбинд мөнхөллөө” хэмээн өгүүлжээ. Түүний барбиг олон мянган фэн нь худалдаж авах хүсэлтэй байгаагаа дуулгаж байсан гэжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

1234:
goe huuhen
2013-11-16