Хүн худалдаалах гэмт хэрэгт 178 иргэн хохирчээ

img

Өнөөдөр УМБГ-аас сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ. Энэ үеэр хүн худалдаалах гэмт хэрэгт 16 хүнийг холбогдуулан, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгааг УМБГ-аас дуулгалаа. Одоогийн байдлаар нийт 15 холбогдогчтой 12 хүн худалдаалах гэмт хэргийн мөрдөн байцаах ажиллагааг дуусган яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газар шилжүүлсэн байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар хүн худалдаалах гэмт хэргийн сүүлийн зургаан жил дээр судалгаагаар уг гэмт хэрэгт 178 иргэн хохирч, 108 хүн холбогдсон гэсэн тоо баримт байдаг гэнэ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

todoo:
buzryn amitad
2013-11-15