Улаанбаатарт 5 хэм хүйтэн байна
Өнөөдөр нутгийн зүүн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй.
Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүрэн бэлчир, Дархадын хотгор, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын сав газраар 5-10 хэм хүйтэн, Эхийн голын Баянбүрд орчмоор 3-8 хэм дулаан, Алтайн уулс, Их нууруудын хотгор, говийн бүсийн өмнөд хэсгээр 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 4-6 хэм хүйтэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ