Засгийн газрын хуралдаан болж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан яг одоо болж байна. Өнөөдрийн хуралдаанаар Өвөлжилтийн болзошгүй хүндрэлээс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл (Өвөлжилтийн бэлтгэл хангасан дүн), НҮБ-ын Хүүхдийн эрхийн Конвенцийн хэрэгжилтийн талаархи үндэсний ээлжит тайлан боловсруулах тухай, зэрэг хэд хэдэн асуудлыш хэлэлцэх юм. Мөн 2013 оны ургац хураалтын дүн, Хүний хөгжил сангаас хишиг, хувь хүртээх арга хэмжээний тайлангийн тухай холбогдох яамдын сайд нар танилцуулга хийх юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ