Үндэсний зөвлөлдөх уулзалтын нээлт 14.00 цагаас болно

img

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар “Том төрөөс ухаалаг төр лүү” сэдэвт Үндэсний зөвлөлдөх уулзалт өнөөдөр Төрийн ордонд болно. Урьд өмнө болж байгаагүй үндэсний хэмжээний уг уулзалтад шийдвэр гаргагчид, бизнесийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид, ТББ, орон нутгийн төлөөлөгчид оролцохоос гадна дөрөв дэх засаглал гэгддэг хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөллийг анх удаа бүрэн эрхт төлөөлөгчийн хэмжээнд оролцох юм. Энэ үеэр таван салбар хуралдаан хуралдана.

 

Шийдвэр гаргагчдын салбар хуралдааныг УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Н.Энхболд нар, Бизнес эрхлэгчдийн салбар хуралдааныг Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл нар, Орон нутгийн төлөөллийн салбар хуралдааныг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Э.Бат-Үүл, Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь нар, Эрдэмтэн судлаачдын төлөөллийн салбар хуралдааныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, МУИС-ийн ректор А.Галтбаяр нар, Хэвлэл, мэдээллийн төлөөлөл оролцох салбар хуралдааныг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, сайд Ч.Сайханбилэг, МСЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид нар тус тус хөтлөн явуулахаар болжээ. Салбар хуралдаануудаас санал зөвлөмж гаргах бөгөөд эдгээрийг нэгдсэн хуралдаанд танилцуулах юм байна.

 

Үндэсний зөвлөлдөх уулзалтаас Монгол Улсын хөгжлийн ойрын ирээдүйн замын зургийг гаргах үндэс суурь тавигдана. Уулзалтын үеэр цахим шуудан, е-мэйл, сошиал медиагаар дамжуулан иргэд оролцож санал бодлоо илэрхийлэх боломжтой. Уг уулзалтад 800 орчим төлөөлөгч оролцох юм. Уулзалтыг нээж 14.00 цагаас Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэлсний дараа салбар хуралдаанууд болж 16.40 цаг хүртэл үргэлжилнэ. Нэгдсэн хуралдаан 17.00 цагт эхэлж салбар хуралдаанаас гарсан зөвлөмжүүдтэй танилцана. Төлөөлөгчдөөс гарсан саналыг авах электрон төхөөрөмж ажиллуулахаар болсон байна.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

undraa:
cain uu mongol snuud baina uu hariu
2013-12-06
dafsdfasd:
ха, ха шал инээдтэй юм!!! тэгээд тэнэг байсан төрөөс "ухаалаг " тэр болох хэрэг үү????? больж үз!! одоо төр барьж байгаа хүмүүс багиаа цагт наад тэнэг төр чинь тэнэг хэвээрэээ л байна!!
2013-11-16
hahaha:
teneg tur teneg heveeree l baih bolno. humuusee soliogui tsagt yamarch uurchlult bolohgui. bid harin teneg humuusiig songoson bainashdee. odoo yanaa taminee.
2013-11-16