Оросын олигарх “Манчестер Юнайтед”-ыг худалдаж авна

img

Хоёр жилийн өмнө Францын хөлбөмбөгийн “Монако” клубыг худалдан авсан Оросын тэрбумтан Дмитрий Рыболовлев Английн хөлбөмбөгийн “Манчестер Юнайтед”-ыг худалдан авах хүсэлтэй байгаа талаар ярьжээ. Тэр “Челси”-гийн тоглолтыг үзсэнээс хойш энэ спортын улаан фэн болсон гэнэ.

Тэрбумтан “Арав гаруй жилийн өмнө “Челси”-г үзээд, сэтгэл хөдлөлийг зөвхөн хөлбөмбөгөөс харж болох юм байна гэж бодсон. “Монако” бол Францын клуб. Францын бүх юм надад таалагддаг. Энд амьдрахыг хүсдэг байсан ч эхнэр хүсээгүй. Одоо гэрлэлтээ цуцлуулсан болохоор Францад амьдарч байна. “Монако” бол урт удаан сайхан түүхтэй клуб” гэжээ. Тэрбээр дараагийн клубээр “Манчестер Юнайтед”-ыг сонгосноо нуугаагүй байна. “Манчестер Юнайтед”-ыг  Америкийн иргэн Глэйзерийнхэн 2005 онд худалдан авсан. Клуб Алекс Фергюсоны удирдлага дори  20 гаруй жил амжилттай тоглож байгаа.

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

oligarh:
bitgii guc mu g avahd yadgiin,bi avna
2013-11-17
түмэн:
ккк яг ш дээ. т1 иванд өгч харагдаач. ядаж хатах хаан уурлана.
2013-11-16
мутд-д:
болох болохгүйг бид 2 мэдэхгүй ш дэ мөнгөтэй хүн лаагаа ч иднэ үү луувангаа ч иднэ үү маньд хүртээлгүй дээгүүрээ д хуваачихна бид харин сайхан тоглолт л үзэж байгаа нь их юм да
2013-11-16
mutd:
ugui ee bolohgui
2013-11-16