МОХ-ны 70 жилийн баярын хурал болж байна
Манай улсад оюутны байгууллага үүсч хөгжсний 70 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн баярын хурал өнөөдөр Улсын драмын эрдмийн театрт болж байна.
МОХ-ны 70 жилийн ойд илгээсэн Монгол Улсын ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийн мэндчилгээг ерөнхийлөгчийн зөвлөх Сосормаа, Монгол Улсын Их Хурлын дарга З. Энхболдын мэндчилгээг УИХ -ын даргын зөвлөх С. Ламбаа нар хүргэлээ. Мөн БШУЯ, ХАХНХЯ, ЗХЖШ, БХЯ, НҮБ, МУЗН зэрэг төрийн болон төрийн бус олон байгууллагаас баярын мэндчилгээ ирүүлжээ.
МОХ нь 1942 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан. 1990 оноос бие даасан төрийн бус байгууллагын статустай болон улсын бүртгэлд бүртгүүлсэн. Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн болон төрийн бус их, дээд сургууль, коллеж, МСҮТ-дэд болон гадаад улсуудад их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургуулиудад Монголоос элсэн суралцаж буй 170.000 гаруй оюутны, суралцагчдын нийтлэг эрх ашгийг хамгаалан, амжилттай суралцах нөхцөлийг нь бүрдүүлэн ажиллладаг оюутны төрийн бус төв байгууллага билээ.
1945 онд НҮБ-ын гишүүний статустай Олон улсын Оюутны холбооны жинхэнэ гишүүнээр элссэн нь Монгол Улсын төрийн болон төрийн бус байгууллагуудаас хамгийн анхдагч нь болжээ.
Тус байгууллага нь бүрэлдэхүүндээ одоогоор 94 их, дээд сургууль, коллеж, МСҮТөвүүдийн оюутан, суралцагчдын анхан шатны байгууллага, бие даасан чиглэлийн 28 байгууллагыг нэгтгэн үндэсний хэмжээнд нийгмийн бүхий л салбар, нэгж, чиглэл, давхарга руу хандсан, төвлөрсөн болон боловсрол, хүмүүнлэг, бүтээн байгуулалтын ажлуудыг гүйцэтгэж байна.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ