МУИС-д бүтцийн өөрчлөлт хийж байгаад шүүмжлэлтэй ханджээ
Засгийн газрын 11-11 төвд өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Их Сургуулийн удирдах зөвлөл бүтцийн өөрчлөлт хийж байгаад шүүмжлэлтэй хандсан санал олон ирсэн байна. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас энэ асуудлыг хууль эрх зүйн талаас судлан үзэж, оюутан хохироохгүй байх, тэдний эрх ашигт нийцүүлэх зарчим баримтлана гэсэн хариулт өглөө.
Хөдөө орон нутаг болон нийслэлд эмнэлгийн байгууллагын үйлчилгээ муу, хүнд суртал ихтэй байгаа тухай гомдол нэлээд ирсэн байна. Нийслэлд өвлийн улиралд автомашины дугаарын хязгаарлалтыг цуцлах асуудлаар санал асуулга явуулж байгаатай холбоотойгоор иргэд олноор хандлаа. 11-11 төвд хандсан иргэдийн дийлэнх нь дугаарын хязгаарлалтыг хэвээр үргэлжлүүлэх нь зөв гэсэн саналтай байна гэжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ