Олимпийн эрхийн төлөө зургаан хот нэрээ дэвшүүлжээ
Олон улсын олимпийн хороо 2024 оны олимпийн наадмыг явуулах эрхийн төлөө өргөдөл авах хугацааг өнгөрөгч пүрэв гарагт тасалбар болголоо. Эрхийн төлөө Казахстаны Алма-Аты, Украины Львов, Норвегийн Осло, Польшийн Краков, Хятадын Бээжин, Шведийн Стокгольм хот өргөдлөө амжиж өгсөн байна. Эдгээр хотуудаас Стокгольм 1912, Осло 1952, Бээжин 2008 онд олимпийн наадам зохион байгуулж байсан юм.
Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах “Зуны олимп явуулах эрхийн төлөө зургаан хот өргөдлөө өгсөнд баяртай байна” гэжээ.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ