Захын хорооллуудыг холбосон хурдны замын урт 125 км байна

img

УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс хойшхи хуралдаанд Улсын чанартай авто замын болон “Гудамж” төслийн талаар Ерөнхий сайдын Н.Алтанхуяг мэдээлэл хийсэн. Мэдээллийг “Гудамж” төсөл, улсын чанартай авто замын талаар гэсэн 2 хэсэгт хувааж танилцуулсан юм. Гудамж төсөл Хотын төв, Хурдны зам, Гэр хороолол гэсэн гурван дэд төслийг хэрэгжүүлэхээр болоод байгаа.

“Хурдны зам” дэд төсөлд Улаанбаатар хотын захуудыг холбосон хурдны замуудыг хэвтээ болон босоо тэнхлэгийн дагуу 6 чиглэлд тавихаар төлөвлөж байна. Энэхүү замын урт нь нийтдээ 125 км байна. Энгийн болон өндөр зам гэсэн хэлбэртэй байх аж.  Үүнээс энэ онд хэвтээ чиглэлийн Туулын хурдны зам, Сэлбэ голын хурдны зам ажлыг эхлүүлээд байгаа билээ. Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо-Азийн авто замын сүлжээний АН-3 тэнхлэг хүртлэх 30 километр байх бөгөөд одоогийн байдлаар байгаль орчинд нөлөөлөх ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг хийлгэж, анхан шатны зураг төсөл бэлэн болж, улаан шугам тавигджээ.

Сэлбэ голын хурдны зам нь Хандгайт-Яармаг чиглэлийн 32 км талбайг хамрах бөгөөд техник, эдийн засгийн үндэслэл боловсруулагдаж, замын анхан шатны төсөөлөл хийгджээ. Үлдэх босоо тэнхлэгийн Баянголын хурдны зам (Баянголын ам-Туул гол хүртэлх 15 км), Баянхошууны хурдны зам (Баянхошуу-Яармаг хүртэлх 23 км), Бэлхийн хурдны зам (Бэлхийн ам-Сэлбэ гол хүртэлх 9 км), Улиастайн хурдны зам (Улиастайн ам-Туул гол хүртэлх 13)-ууд нь 2016 он гэхэд ажлуудыг эхлүүлэхээр тооцож байгаа юм. “Гудамж” төслийн хурдны замын төслийн хүрээнд 3 ажлын 7.6 тэрбум төгрөгийн гэрээ байгуулж, 707.5 сая төгрөгийн санхүүжилтийг олгоод байгаа юм байна.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

1111:
heden ogtoltsson guuren zam barih baital hachin heden uulzvar l zasaad baih ym, metro gej soliorhoo boli, naad hurdnii zam ch gsn yalgaagui zarim ni shal ul buteh baahan zardal ursen haragdaj bn
2013-11-19
103.26-д:
үзсэн л дэ хө тэнд бзт гэж эхлээд баруун тийшээ жирийчихсэн гараад байна эсвэл надад дутуу нь харагдаад байна уу төсөл дээрээ ч бзтноос гэж эхэлж байна лээ налайхын зам гээд байгаа нь тэр чинь зүүн болон урд аймаг руу явах гол судас тэрэлж рүү ч явдаг зам заавал түүгээр дайрдаг одоо байгаа байдал нь үнэн эмгэнэлтэй чи нэг ирээд тэрэлж зүглээд үзээрэй
2013-11-17
boltguai:
boltguai boltguai
2013-11-17
иргэн:
сайд батбаяр аа нойрноосоо сэрээчээ. голын гольдрол дээр гүүр барьдаг ямар баян улч вэ. метрогоо барьсан дээр байлгүй дээ. ийм нүсэр зам хэнд хэрэгтэй юм бэ. таны тэр гурвалжингийн аюулгүйн тойргийг нисэхийн цагаан хаалганы тэнд нүүлгээд авиачсан байхыг харсан уу. та барьсаных нь дараа нь мөнгө дахин зарцуулаад 4 замын уулзвар болгох юм уу. та хятадын засгийн газрын тусламжаар баригдах байсан олон түвшингийн уулзваруудыг яагаад зогсоосон юм бэ. хэдэн юань орж ирсэн бол наад нэг юаны ханш огцом өсөхөд саад болох байсан юм бишүү. тэгээд ч тэр хөрөнгө нь бондын хүүтэй харьцуулалтгүй бага юм байлээ ш дээ.
2013-11-16
үзээч юутүүб дээрээс туулын худны зам гээд:
угаасаа налайх хүргэнэ гэж байна лээ бичлэгийг нь үзл дээ
2013-11-16
сэтгэл:
амжилт хvсъеэ !!! хурдны замын т€с€л их сайхан санагдсан. хурдан б€г€€д чанартай хийгээрэй
2013-11-16
баянзүрх:
баян зүрх товчооноос цаашлуулаад налайх хүргэж болохгүй юм уу тийшээгээ барилгын материалуудын захыг нүүлгэх юм чинь нэг сумаар 2 туулай гэдэг л болох юм шиг санагдаад байна тэгээд ч тдвчооноос цааш айлууд их суурьшиж байгаа зам тун муу 2013 онд уб-налайхын замыг өргөтгөж шинэчилнэ гээд байсан ч ор тас орхисон шдэ
2013-11-16