“Том төрөөс ухаалаг төр лүү” зөвлөлдөх уулзалт эхэллээ

img

 

Төрийн ордонд “Том төрөөс ухаалаг төр лүү” сэдэвт Үндэсний зөвлөлдөх уулзалт эхэллээ.  Уг уулзалтад шийдвэр гаргагчид, бизнесийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид, ТББ, орон нутгийн төлөөлөгчид оролцохоос гадна дөрөв дэх засаглал гэгддэг хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөллийг анх удаа бүрэн эрхт төлөөлөгчийн хэмжээнд оролцож байгаа юм.  Яг одоо зөвлөгөөнийг санаачлагч Ц.Элбэгдорж  үг хэлж байна.Ерөнхийлөгч үг хэлж дууссаны дараа зөвлөлдөх уулзалт таван салбар хуралдаанаар үргэлжилнэ.

 

Шийдвэр гаргагчдын салбар хуралдааныг УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Н.Энхболд нар, Бизнес эрхлэгчдийн салбар хуралдааныг Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл нар, Орон нутгийн төлөөллийн салбар хуралдааныг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Э.Бат-Үүл, Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь нар, Эрдэмтэн судлаачдын төлөөллийн салбар хуралдааныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, МУИС-ийн ректор А.Галтбаяр нар, Хэвлэл, мэдээллийн төлөөлөл оролцох салбар хуралдааныг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, сайд Ч.Сайханбилэг, МСЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид нар тус тус хөтлөн явуулах юм байна.  Салбар хуралдаануудаас санал зөвлөмж гаргах бөгөөд эдгээрийг нэгдсэн хуралдаанд танилцуулах юм.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hudlaa *gaad:
hudlaa *gaad mungu *gaad hvvhen *gaad l
2013-11-17
монгол:
том ярихаас цаашгүй ухаан муутай хүн гээдгийг нь пагдгар эрд ойлгуулсан бандгар пацаанд баярлалаа гэж
2013-11-16