Нэг машин оруулчих, нэг ажил бүтнэ

img

Нийслэлийн удирдлагаас юм уу даа, иргэдийн дунд дугаарын хязгаарлалтын талаар санал асуулга явуулсан ба урьдчилсан дүн нь бараг гараад байгаа гэнэ. Одоогийн байдлаар санал өгсөн иргэдийн 60-70 орчим хувь нь дугаарын хязгаарлалтын эсрэг саналаа өгсөн буюу хуучнаараа бөглөрч явья гэжээ.

Өөрийн  унаа машинтай хэрнээ түүнийгээ унаж чадахгүй, хүүхдээ тэвэрч хүйтэнд бээрч зогсох алба уу гэж бухимдах иргэн  байгаа бол хэн нь ч явж чадахгүй бөглөрч, цаг ажлаа алдаж байхаар  ээлжлээд ганц өдөр зогсох нь дээр гэсэн байр суурьтай иргэд ч бий. Тоон хэлээр шүүж үзвэл 470444 га талбай бүхий нутаг дэвсгэртэй дөрвөн уулын дундах хотод 1 сая 300 мянган хүн  амьдарч байна гэж гарч байна. Энэ нь нийт хүн амын 44 хувь нь хотдоо оволзож байгаа ба нягтаршилаараа авч үзвэл квадрат километр зайд 250 хүн багталцах хэрэгтэй болоод байгаа хэрэг. Үүн дээр нийслэлд хүн бүр шахуу автомашин унаж түүнийгээ хөдөлгөснөөр багталцах зайгаа улам давчдуулж байгаа гэхэд болно.

 

Нийслэлийн нийт тээврийн хэрэгслийн дийлэнх буюу 80 хувийг хувийн өмчийн автомашин эзэлж байгаа гэнэ. Үүний 62.5 хувь нь суудлынх бол 13.4 хувь нь ачааны  3.8 хувь нь автобус, үлдэх 0.3 хувь нь тусгай зориулалтын автомашин байна. Гэтэл өдөр бүр шинээр 86 авто машин (суудлын 50 авто машин) нэмэгддэг гэвэл сард 150 машин түгжрээнд нэмэгдэж байна гэсэн үг. Гэсэн ч энэ бүхэн хамаагүй, машинаа унаад таг гацах хүртэл нь яваад л байя гэж 60 хувь саналаа өгсөн бололтой.

Тулсан ажилтай, яарсан сандарсан үед машин хөдлөхгүй, хүн царайчилж явах сайхан зүйл биш. Тэр тусмаа нийтийн тээвэр, такси унаа хүрэлцээгүй манай нийслэлд  хүүхэд хөгшдөө зөөхөөс эхлээд алба амины ажлаа амжуулахад унаагүй нэг өдөр байтугай нэг цаг зогсох ч хэцүү болдог. Яг одоо өвлийн хахир хайруу энэ цаг үед бол бүр ч хэцүү. Тэгэхээр юу ч болсон, яаж ч бөглөрсөн бензинээ шатаагаад,  машинаа халаагаад хөдөлж байсан нь дээр гэсэн сонголтыг хийж байгаа олонхийн саналд нийслэлийн удирдлага хүндэтгэлтэй хандах биз.

 

Гэхдээ дугаар хязгаарлалтыг цуцлаад үнэхээр ачаалал ихсэж бөглөө хэрээс хэтэрвэл эргэн харж, дахин хэлэлцэж шийдвэр гаргах бол нээлттэй байгаа.

Төр ингээд олонхийн саналаар хязгаарлалтыг зогсоочихно гэж бодьё. Харин зөрүүлээд замын бөглөөг багасгах нэмэлт зохицуулалт хийх шуурхай ажил, арга хэмжээнүүдийг сайн хэрэгжүүлэхэд анхаарах хэрэгтэй болно. Өдөрт замын ачааллаар бөглөрөхийн хажуугаар зохиомол  бөглөрөө үүсгэж байгаа нөхцөл байдлын  талаар иргэд жолооч нарт сурталчилж таниулах ажилд санаа тавьж, хөрөнгө хаяж өгөөсэй гэж хүсэх байна. Нэг явган зорчигч улаан гэрлээр гүйснээс хөдөлгөөнд ямар саад төвөг учирч, бөглөрөө үүсч  байгаа талаар дүрстэй тооцоололтой, бодит байдал дээр харуулсан, иргэдийн ой тоонд нь ортол харуулсан сурталчилгаа хийх хэрэгтэй юм. Намар, өвөлдөө оюутнууд хөдөө орон нутгаас их ирж энэ нь замын хөдөлгөөний ачаалалд зохих нөлөө үзүүлдэг.

Гар утсаар ярингаа, месеж бичингээ улаан гэрлээр гарц руу яваад орчихож байгаа хэнэггүй нөхдүүд ямар эрсдэл дагуулж хэчнээн олон жолоочийн уур эгдүүцэл хараал зүхлийг барж, уулзвараар нэвтрээд явчих байсан хэдэн машиныг ухраан гацааж байгаагаа мэддэг бол нэг гүйнэ, хоёр дахь удаагаа гүйхгүй байж мэдэх л юм.

 

Машин барихдаа сайн дадаагүй, өөртөө тийм их итгэлтэй биш бол өвлийн энэ их хальтиргаатай замд, ид ачааллын үед замын хөдөлгөөнд машинтайгаа оролцохоос зайлхийхийг санал болгож, телевиз радио, хэвлэлээр яагаад ярихгүй байна. Би л хувьдаа ийм агуулга санаа бүхий сурталчилгаа үзсэнгүй.

Уулзвараар хулгана барих гэж байгаа мэт мярааж, гэтэн байж дараагийн гэрэл солигдохын өмнөхөн арай гэж ганцаараа нэвтэрч байгаа нэг жолооч ардаа 10 машиныг бөглөөнд оруулж орхиж байгаа юм. Үүний үр дагаварт бусаддаа бухимдал стресс үүсгэж байгаагаа ойлгодогүй ч байж болох юм.

Нийт ачаалал бөглөөний багагүй хувь нь зохиомол бөглөө буюу хувь хүн, жолоочийн соёлгүй, бүдүүлэг байдал мөн дадалгүй, ур чадваргүй  зэргээс үүдэж байгаа. Уулзварууд дээр ногоон гэрэл асах хооронд нэвтрэн өнгөрөх хугацааг ганцхан өөрт нь зориулж өгсөн минут гэж санаатай эндүүрдэг, хувиа бодсон жолооч нар дэндүү их байгаа санагддаг.

 

Тавин машин уулзвар дээр цуварч зогсон ногоон гэрлээ хүлээж байхад нэг асалтаар 6-10 машин нэвтрэн өнгөрч байгаа харагддаг. Гэтэл зарим нэг нь хэт удаан нэвтэрч байгаагаас нэг асалтаар орох бүх машин дараагийн гэрлээ хүлээж, дор хаяж 3-5 минут  дахин зогсож, өнөөх хөдөлж ядсан машиныг харааж зүхэн нервээ барна.

Хөдөлгөөний соёл, бие биеэ хүндлэх гэж бид их л ярьж байна. Харин үүнийг хангаж чадаагүйн нөгөө талд үүсч байгаа чирэгдэл бэрхшээл бухимдлыг хүмүүст мэдрэгдэхээр харуулж, таниулж ярихгүй байх шиг. Жолооч Дулмаа байлаа гэхэд өөрийх нь дадал муутай жолоодлого, удааширлаас болж  ард нь ямар бөглөрөө бухимдал бий болоод байгааг  нэг удаа ТВ-ээр ч юм уу, фейсбүүкээс харвал, маргаашнаас  нь машин барихаасаа түр татгалзах юм уу, энэ байдлаа давтахгүйг хичээх биз. Нэг бол зохицуулагч цагдаа ингэж хөдөлгөөнд саад учруулж байгааг нь сануулж, шаардлагатай бол арга хэмжээ авдаг байх ёстой.

 

Дугаарын хязгаарлалт үйлчлэхээ больвол хөдөлгөөний ачаалал, бөглөө нэмэгдэнэ. Гэхдээ бид явбал яваад л байх юм. Уулзвар төслөөр хийгдсэн өргөтгөлүүдээр замын бөглөрөө шингэрч байгаа талаар иргэд ам сайтай байгаа. Гэхдээ зам яаж ч олон болж, дээгүүр доогуураа гүүртэй боллоо гээд бид нийтийн хөдөлгөөнд зөвхөн хувиа  бодож оролцохоо болиогүй цагт зам дээр бөглөрсөөр л байх юм. Миний энэ урд байгаа машин явж байж л би араас нь явна. Харин урдуур нь орох гэж бүгд дайрвал хэн нь ч явж чадахгүй гацах юм гэдгийг ойлгоогүйгээсээ бид бөглөрч түгжирч байгаа. Үүн дээр замын хөдөлгөөнд зөв оролцож, эгнээ байрандаа хүлээсэн нь гацаж, дүрэм зөрчиж, урсгал сөрж дайрсан нь цаашаа явчихаад байгаа гажиг жишиг бий болсон нь харагддаг. Энэ бүдүүлэг оролцоог “Микро” гэх машин барьсан дарангуйлагч жолооч нар манлайлж, араас нь хөдөөнөөс шилжиж ирсэн голдуу жолооч банди нар, сайн дурын таксичид дагалдаж байгаа харагддаг. Хэн дүрэм зөрчинө, хэн тэвчээргүй хүндлэлгүй  хөдөлгөөнд оролцоно тэр нөхдүүд маргааш нь машинаа барьж явах эсэх нь эргэлзээтэй болдог хатуу хууль дүрэм, хяналтийн систем үйлчлэхгүй цагт замын хөдөлгөөний соёл ярих нь өрөөсгөл гэдгийг цаг хугацаа харуулаад байна.

 

Замын бөглөрөө, түгжрээ гэдэг автомашин их болсонд байгаа гэхээсээ бидний нийтийн хөдөлгөөнд хувиа бодож оролцдог, амиа хичээсэн арчаагүй авир, наад захын соёлгүй, хүлээцгүй байдлаас шалтгаалж байгаа гэдгийг хаана хаана л ойлгох ёстой. Эндээс л замын бөглөрөөний бөглөөг мултлах ажил эхлэх ёстой байх даа.

Жоохон хэтрүүлж хэлэхэд бид Чингисийн баатрууд хот балгад эзэлж байгаа мэт замын хөдөлгөөнд оролцож байгаа харагддаг. Морьтон цэргүүд шиг уулгалан дайрч, машин байтугай хүн орох зайгүй чихээд байхаар  хэн нь ч урагшаа явахгүй шүү дээ.

Нэг машин өмнүүрээ оруулж тус буян хий, тэр өдрийн нэг ажил тань нэмж бүтнэ.

П.Баярхүү /тоймч/

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
замаа тэл, хотоо тэл. өмчөө би өөрөө захиран зарцуулъя.
2013-11-18
*xx:
ene emegtei xumuuseer mashin bariulaxgui bval yasiin be gol tugjee uusgej bgaa xumuus emegtei chuud shdee doxion deer nuuree budaad esvel saltaagaa uxaad bgaa ymuu tongoigood zogschixno tegj bgaad doxio asxaar xodloxgui bj bgaad arai ydan xodlood l daraagiin doxio asna tegeed ard ni zondoo mashin garch chadaxgui ulddeg sjhdee
2013-11-18
zochin :
emegtei jolooch nar alhsan ni deer zamiin bugluunvvd yvj chadahgvi beereed bugluu vvsgeed baina
2013-11-18
baagii:
1 dvgeer egneegeeree yvuulaachee daarch baigaa hvniig haraad suulgah geheer *iin tsagdaa nar ni torgood baih yum vvl darga taxi kompaniig demjihee bolimoor yum dugaariin hyzgaarlalt ni heveeree baisan ni deer
2013-11-18
зочин:
huviaraa taxind yavdag numuusiig buren horigloj bur yavuulahgui baival yasiim be. ene olon myangan haltuurchid zereg taxind garch zamiin bugluug mash ih uusgej baina. dugaariin hyazgaarlaltiig demjij bana.
2013-11-18
машин барьж чадахгүй нэг нь алх:
түгжрээд явж чадахгүй байгаа ялангуяа эмэгтэйчүүд замын голд очоод маневерлаад зогсчино. эсвэл яах гээд байгаа мэдэгдэхгүй түгжрүүлээд байдаг. тэд нар бол алхсан нь дээр дээ. гүйх *нд гүйхгүй *н саад. тэгээд түгжрээд ирэхээр явган явах нь явна л биз.
2013-11-18
хүний эрх:
эргүүтэж дугаарын хязгааралт хийж ард түмнийхээ эрхэнд халдаж байхаар зах махаа яаралтай нүүлгэчээч хотоос зайдуу тэгүүл машины урсгал гадагшаа болж хотод цөөхөн хэдэн машин холхино. ер нь бинзенээ өөрөө хийж явж байгаа болохоор болиулсан нь дээр
2013-11-18
minii mgl:
hotiin hoiguur urduur hurdnii zam tavii. guur tuneli barih heregtei , niitiin teeveriig sain hogjuulj olon bolgoh heregtei ulsiin medliin tegj baij tugjrel baihgui blno, olon xun amtai gadnii hotuudaas turshilga sudal,,,,,,
2013-11-18
bataa:
hi oroin mnd hyrdnii zam barigdchihbal manai manaihs
2013-11-17
muugii:
yamar yadargaatai nurshuu bichdeg setguul ch be.
2013-11-17
aa ya ya:
сэтгэлгээний маш том өөрчлөлт монгол хүнд хэрэгтэй болсон цаг ядаж л аймгийн төвөө хөгжүүлэх ухаан сүхбаатараас өөр байхгүй гэж үү бат үүл яахав дэ арга ажиллагаа нь буруу болохоос уг нь юм хийе гэж бодоод байх шиг байна даанч толгой хүрэхгүй зовлон тайваньд л гэхэд нэгч оюутны хотхон төвд байдаггүй кампустаа баар савнаас бусад бүх нөхцөл байна хотыг зүгээр л их дээд сургулиас ангилчихад л түгжрэл гэж бодох ч хэрэггүй дээр нь хотын хоёр захад барааны автомашины барилгын 3 зах нижгээдийг байгуулчих ухаан алга да наймаа хийх гэсэн хөдөөнийхөн л хотод байна шүү дэ
2013-11-17
hodooniihond:
domgoj morinii nuruunaas ruliin ard suusan baagiinuud ene tugjrel avaar osluudiig uusgedeg um shuu dee. ted nart jol,oonii unemleh baigaa ugui n ch medegdehgui
2013-11-17
зочин:
шатхуун түгээдэг гарууд орлоггүй болчихоод л дугаарийн хязгаарлалт болиулах гээд байна
2013-11-17
happy :
bitgii tsutslaach guiy guiy guiyguiy guiy guiy guiy
2013-11-17
jolooch:
mashind hyzgaarlalt hiih *rdlagagui ee.harin durem zorchdog jolooch nariig hyzgaarlaad l tugjreliig shiidchih
2013-11-16
zochin:
bid chini yostoi ukher mongolchuud yum daa . khyazgaarlalt khiigeed baikhad tugjireed baikhad neg udur mashinguy unjiji chadakhguy gedeg malnuud yugaa bodoji baina aa
2013-11-16
zochin:
хамгийн гол нь дадлага туршлага муутай жолооч нарыг эгнээнээс гаргамаар байна болсон болоогүй жолооны курсуудыг цэгцэлж учрыг нь олохгүй бол чадваргүй хачин хачин хар авгай нар янз бүрийн машин жолоодсон болоол явхийн саяхан намайг цайзын уулзвар дээр зогсож байхад нэг халтар авгай цагаан портер жолоодох аядчихсан уулзвар дээр гэрэл асахад урагш явах гэж байгаад хойш нь машинаа алдаад миний машиныг мөргөчихөөд ичих ч үгүй зугтаад явчихаж байгаам да тэгээд гүйцэж очоод ярилцахад тоох ч үгүй өмнөөс хэрэлдээд чи өөрөө араас ирж мөргөчихөөд гэж эргүүтээд өмнөөс хэрэлдээд байгаамдаа хамгийн гол нь одоо иймэрхүү эргүү жолооч нарын эрхийг хасах хэрэгтэй байна зарим нөхдүүд бараг жолооны курст суулгүй үнэмлэх авдаг гэсэн...
2013-11-16
dokaa:
yamar teneguud ni hyazgaarlaltiig tsutslii gej sanal ogsiin be? oilgohgui yu. odoo hagas buten saind yavj bolohgui bogloo baigaag harj l baimaar yum. gants odor unaaga zohitsuulaad uldsen odruuded ni ajlaa amjuulmaar bnshde.
2013-11-16
ashigtai:
tugjreh gedeg ch bas ashigtai zuil shuu dee.mongoliin heden guzeetei hogjliin berh*eltei yum shig zaluus chin alhaj ehelne biz dee.turna urt naslana.ert ehner huuhdee orhij amia bodood tengert halih ny bagasna.gadaadiin heden tomornuud unegui shaham bolno.gadnii neptind mongoo urehgui yadaj lene delhii arai urt naslana.ulaanbaatar miny jijighen shuu dee urtaa* usreed l 20km .
2013-11-16
mongol:
tugjrel gej yu yariad bgan be humuusee busad orond 3tsag zogsoh bol yu ch bish shuu dee.manaihan jijg geltgui durem zorchson humuusiin erhiig ny hasaad l tugjrelgui bolno.negent lmashin barij chadahgui busad joloochoo hundlehgui yum bol 10 sekund huleechih chadvargui yum bol ter hund mashin barih erh baigaad yah yum be.bur tsaashlaad unaj yavaa tomornuudiig ny ulsiin orlogo bolgoh hurtel arga hemjee avdagbol yamarch teneg hun zorchihgui.bas ene heden yamnuudaa hotoos gargaachee zovhon mashintai humuus luilchluuldeg shuu dee
2013-11-16
иргэн:
бие биеэ хот хөдөөгөөр нь ялгаж дормжлоод яахав дээ. харин чхотын соёлтнууд их дээрэлхүү, тэд нар чинь хөдөөгийнхнээс ч хэцүү, би л гэсэн шиг дайрдаг юм даа. ялангуяа хөдөөнөөс амьдрах гэж ирсэн хүмүүс том гоё жип унадаггүй лдээ. тэгэхэд жипүүд л дээрэлхүү байдаг биз дээ.
2013-11-16
niisleliin irgen:
zamiig orgon bolgoj, uulzvar garstiin toog nemneseneer tugjrel arilakhgui. kharin ogtloltsoj baigaa khesguudiig deeguur dooguur ni oruulsan gartsiig khiij ogvol saya tugjrelgui bolno. ene jil ikh l mongo urleedee. khotkhon bairuud bolon baiguulgiin khaalt khashlaguudiig avch khaykh kheregtei.
2013-11-16
иргэн:
замын хөдөлгөөний соёл гэж улаанбаатард огт байхгүй дүрмийн дагуу зайгаа барьж явахад хажуу талаас машин урдуур хушуугаа шургуулаад зогсчихоно дээр нь том том төмөр амбаартай зүйрлэж болох жийпнүүд байна хөгжингүй орнуудад хэзээ ч хотын гудамжаар туулах чадварыг нь тооцоолсон жийпнүүд гудамжны хөдөлгөөнд орж хамаг харагдах орчинг хаан барин данхалздаггүй юм шинэ баячууд хөдөө гарч ан гөрөө хийж морин уралдаанаа зохион байгуулж хулгай хийхдээ л жийпнүүдээ зайдагнаж баймаар юм. үнэхээр баярхах дур нь хүрээд байдаг юм бол кадилак , ройлс , бензүүд оруулж ирэн хаалганы бариулыг нь алтаар бүрүүлэн давхицгаагаач бөх , алдарт уяач нар бол яахав хов хоосон толгойтой юм чинь
2013-11-16
хязгаарлалт:
хязгаарлалтыг цуцлья гэж байгаа 60-70 хувь чинь тугжирч явахад хохирох юмгуй, юм бутээдэггуй хэсэг нь байгаа. унасан унаа нь салж тарж унах дохсон ямбий, саяхан унаатай болсон болохоор тэрнийгээ янгилан дуугаргаж хорт утааг нь олгойдуулаад явах сонирхолтой хэвээр. буруу рультэй хогшин тиймээс хямд машин унадаг учраас бусдын машиныг моргосон ч хохирол барагдуулдаггуй болохоор бусдын алдаж буй цагийг юманд тооцохгуй байгаа. бат-уул дарга тэд нарыг сонсож *тов доо. буруу рультэй машины импортыг 2015 оноос хориглоочээ
2013-11-16
zochin:
hyazgaarlaltig heveer uldee
2013-11-16
зочин:
20 30 сая хүн амьай хотуудад хэдэн машин явдаг бол, тэдний газар нутаг хэд билээ. японыг л боддоо. гэтэл бөглөрөөд хэрэлдээд зодолдоод машинаа эвдэж зураад байхгүй болоод л байгаа юм даа. манай хотыхны хувьд хувйин соел шууд нөлөөлж байгаа шүү дээ. машин ачаалалтай үед 3 4 заримдаа 5 эгнээ үүсгэн давхаралдаад дайраад байдаг хүмүүст цагдаа нар яагаад анхаардаггүйг ойлгодоггүй юм. эсвэл улаан цайн аваарын гэрлээ татчаад бөглөөд гүрийдэг хүмүүс байна. бие биедээ хүлээцтэй соелтой хандацгаая. би хүүхдээ дулаан машинаараа цэцэрлэгт нь хүргэж баймаар байна.
2013-11-16
baagii:
hyazgaarlalt heregtei bgaam daa
2013-11-16
hurdnii zam:
holuurhan hurdnii zam tavichihaach
2013-11-16
монголхүү:
жолооч нарыг замын хөдөлгөөнийы дүрмийг баримтлуулж сургах хэрэгтэй. дүрэм зөрчвөл торгууль шийтгэл нь маш чанга байх хэрэгтэй. тэгэхгүй бол солиотой хэдэн залуучууд замын тэмдэглэгээ харгалзахгүйгээр сүлжиж "шумахер"-даж байгаагаас болоод түгжрэл, саад, аваар осол их гарч байна. зөвхөн 4 замын уулзварт л дүрмээр зорчдог бус, замсын аль ч хэсэгт дүрмээр явж, жолооч нар бие биенээ "хүндэлж" байх хэрэгтэй байна.
2013-11-16
бага байна:
1,3 сая хүнтэй хотод 400 гаад мянган машин гэдэг чинь бага тоо шүү замаа барилдаа
2013-11-16
bataa:
zuv l bichsen bain shdee. ehleed zamiin hudulguund oroltsoh soyoltoi boloh heregtei.
2013-11-16
temka:
hudlaa bugluruu vvsegsen humuus zunduu bnshvvdee micro emegtei jolooch nar
2013-11-16
temka:
dugaarii hyzgaarlaltaa ene heveer ni videeyaa saidaa
2013-11-16
ахролд:
зам дээр 5 ба 6 машин байх нь ялгаагүй байж болох ч дүрмээ барьдаггүй 350000 машин байх, түүний 20%-г хязгаарлаж 290000 машин байх хоёрт бол үнэхээр том зөрөө бий гэдгийг мэдэхгүй тэнэг бас байх тэгээд том юм бичих аан
2013-11-16
toooo:
өдөр бүр шинээр 86 авто машин (суудлын 50 авто машин) нэмэгддэг гэвэл сард 150 машин түгжрээнд нэмэгдэж байна гэсэн үг. ---> ene hesgiig oilgosongui. 1500 mashin baih tiim uu.
2013-11-16
оргил:
зөв шүү үүүүүү
2013-11-16
зочин:
зам дээр 5 машин байх 6 машин байх хоерын хооронд ямар ч ялгаагуйэ. энэ тэнэг ажил хийсэн болох гэж байгаа юмаа больцгоо
2013-11-16
баатар:
хотоо тэлээчээ ямар хөлдүү амьтад хотын удирлага болоод яваад байна дааа.юуун машины дугаарлалт . . . хотоо л тэл тэгээд болоо.
2013-11-16
саран:
эргүү батүүл санал нтр авч мөнгө үрж цаг үрж байхаар тэнэг цагаан толгой минь хотоо тэлээч.тодорхой юман дээр хүртэл санал авах нэрээр мөнгө үрэхээ даруй зогсоо.та нар хүний амьдралаас тасарчихсан болохлоороо л асууж яваа юм тэнгэ худал аа
2013-11-16
joloo barigch:
dugaariin hiyzgaarlaltgui bolchuul ajil hetsvvdhendee
2013-11-16
xotiin irgen:
sn bnaa zob bichij.mikronii mangar,xodoonii soelgui irged olshirsnoos l bogloo uuseed bga sh de
2013-11-16