Эгийн голын усан цахилгаан станц барих тухай хэлэлцлээ

img

 

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Эгийн голын усан цахилгаан станц барих тухай асуудлыг хэлэлцээд Төслийн нэгж байгуулах, санхүүжүүлэх тухай тогтоол гаргалаа. Эгийн голын 220 МВт хүчин чадалтай усан цахилгаан станц барих төслийн нэгжийг байгуулан, эхний ээлжинд шаардагдах санхүүжилтийн хөрөнгийн эх үүсвэрийг Таван толгойн нүүрсний орд газрыг түшиглэн барих 450 МВт хүчин чадалтай цахилгаан станцын төсөлд зарцуулахаар шийдвэрлэсэн 50 сая ам.долларын эх үүсвэрээс ашиглах эрхийг олголоо. Цаашид шаардагдах хөрөнгийг төрөл бүрийн зээлийн эх үүсвэр ашиглаж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах замаар бүрдүүлж, усан цахилгаан станц барих гэрээг 2014 онд багтаан байгуулж, ажлыг эхлүүлэхийг Эрчим хүчний сайд М.Сономпил, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарт даалгалаа.

 

Азийн хөгжлийн банкны экспертүүд Монгол оронд усан цахилгаан станц хөгжүүлэх асуудлыг 1991 оноос эхлэн судалсан бөгөөд урьд өмнө энэ чиглэлээр хийгдэж байсан судалгааны материалуудыг нэгтгэн дүгнээд Эгийн голын усан цахилгаан станцын төслийг эхлүүлэх нь зүйтэй гэж үзэн төслийн техник эдийн засгийн үндэслэл боловсруулахад буцалтгүй тусламжийг үзүүлэх, цаашид нарийвчилсан зураг төсөл боловсруулахад хөнгөлттэй зээл олгож болох талаарх саналаа Монгол Улсын Засгийн газарт 1991 оны 5 дугаар сард танилцуулж байжээ. Улмаар тус оны 8 дугаар сард төслийн техник эдийн засгийн үндэслэлийн судалгаа, нарийвчилсан судалгаа, тендерийн бичиг баримт боловсруулахад шаардагдах санхүүжилтийг авах тохиролцоонд хүрч, 1992 оны 4 дүгээр сард зээл, тусламжийн гэрээнд гарын үсэг зурсан байна. Гэрээний дагуу 1994 онд Эгийн голын усан цахилгаан станцын техник эдийн засгийн үндэслэл, нарийвчилсан зураг төслийн судалгаа, тендерийн бичиг баримтыг боловсруулжээ. Гэвч 1996-1997 онуудад тус станцыг барьж байгуулах хөрөнгийн асуудал шийдэгдээгүйгээс барилгын ажлыг хойшлуулсан байна.

 

Эгийн голын усан цахилгаан станц барих төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсын төвийн эрчим хүчний системийн үүсгүүр хүчин чадлын бүтцийг өөрчлөн сайжруулж, тогтвортой ажиллагааг нь дээшлүүлэх, өөрийн гэсэн цахилгаан эрчим хүчний улсын нөөцтэй болж, импортын эрчим хүчний хамаарлаас гарах боломжтой гэж тооцоолж байна. Станцыг барьснаар жилдээ 10 сая ам.долларыг хэмнэхийн дээр хөрөнгө оруулалтаа 10-15 жилд нөхөх тооцоо гарч байгаа юм байна.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
гэрлийн өмнө сүүтэгнээд байгаарай, экологи яаж сүйтгэгдсэн юм бэ? тайширын уцс баригдаж тэр хавийн өвс ургамал өв тэгш ургаж, чийглэг, сайхан уур амьсгалтай, хүнд үзүүлэх юмтай гоё л байгаа шүү дээ. нэг л их байгаль ярьсан улсууд зүгээр! их үйлсийг бүтээхэд жижиг сажиг эрсдэл гарч л таарна. эрсдэлгүй элгээ эвхээд ядуу чигээрээ байгаад байх уу? бид л гэж нэг л их айсан, ичсэн, муу саатай, дотуур тамиртай хүмүүс байх юм. нэг нь хийнэ гэнэ, нөгөөдөх нь муу хэлнэ.
2013-11-18
ner ugui:
чоно харайхын, дөргөний, идэрийн голын, улаанбоомын, манханы гээд өмнө нь барьсан усан цахилгаан станцуудаа хар даа. юуны чинь ашиг авч ирэх, улс эх орноо хөгжүүлэх. байгал сүйтгэсэн, экологи доройтуулсан хог болоо биз дээ. наад уцс чинь хэн нэгний бизнес байгаа штээ. барихаа болих хэрэгтэй
2013-11-18
ганбаа:
түнэр харанхуйг гэрэлтүүлж чадахгүй юм бол битгий сүүтэгнэж гэрэл хааж харанхуйлаад бай! сайхан үг байна
2013-11-17
ииииии:
эх орон,уул ус гэж худлаа цээжээ балбасан онгироо сагсуу, харанхуй бүдүүлэг амьтан юмуу соотон халтар дүйвэнээр сохор халтар чимээнээр гэж хүний амаар хуцаж явдаг амьтад монголд байхад монгол улс хэзээч өөд нар үзэхгүйнээ. хөвсгөл байгаль 2 нуур харилцах савны хуулиар эгийн голоор харилцаж байдаг хөвсгөл нь өндөр тул усаа байгаль руу эгээр дамжин алдаж байдаг. намар орой загаснууд уруудаж байгаль руу хавар сэлэнгэ эгийг өгсөж монголд түрсээ шахдаг. оросууд буцах загасыг хааж, уруудсан загасыг тороор шүүж авдаг. эгийн голын систем рүү жижиг гол жалга судгаар дамжин ай савд нь унасан тундасны усыг авч байгал руу гарахаас өмнө булган, хөвсгөлийн нутагт тогоо үүсгэн хурааж авч байна гэсэн үг. эгийн голын усан сан үүссэнээр талбайгаараа бойр нуур, усаараа дахиад нэг хяргас нууртай болох юм. монгол дахиад нэг хяргас нууртай дээр нь 220 мвт-ийн цахилгаантай, цахилгаанаа аккумлятор шиг хурааж болдог . гарч байгаа усаа лаазанд авч үлдэж байгаа юм. ул*а малын хөлийн татвар төлдөггүй, бэлчээр, ус ашигласны татвар төлдөггүй, өвөл өвсөө өөрсдөө хадаггүй мөртлөө махаа татвар бүрдүүлэгчидэд дэлхийн зах зээлийн үнээс өндөр зардаг малчид хохироно гээд 3 сая хүнтэй улсын хөгжлийг боох уу. үхсэн *аа япон 4 дахин жижиг нутагтаа 17 мянган ийм усан сан барьчхаад өргөжүүлээд байхад 10 малчны төлөө төслийг боох уу. сүүлийн үед хятадын тагнуул хүүхэн дээр зүрх нь зогсож үхсэн балдоржийн хэвлэлүүд оросоос бузар мөнгө авч нэвтрүүлэг явуулж байгаа нь улс орноо хорлож байгаа адгийн урвагчийн ажиллагаа юм шүү. монголчуудаа путин нефтийн үйл ажииллагааг эсэргүүцсэн грийнпис байгууллагын 100-аад гишүүдийг баривчилж оху-д хориглосон мөртлөө монголд турхиран оруулж ирж, мөнгөөр тэтгэж дээрх ажиллагааг эсэргүүцүүлж байгааг мэдэгдэе. их хэмжээний харийн мөнгөөр угжуулсан грийнпис монголд ажиллагаа явуулах гэж байгааг тагнуулынхан мэдэж байгаа байх. энэ бүхнийг магнайд яваа балдоржийн охин, түүний сэтгүүлч гэх, гол усны нэртэй харийн халтар мөнгөнд нүд бөгсөө худалдсан нөхөр цуврал нэвтрүүлэг хийгээд явдаг. орост оччихоод эг, шүрэнд уцс барьж хөвсгөлийг бохирдуулах гэж байна гээд яриад явдаг эрдэмтэн нээр зүүсэн хүний шаар урвагч харийн хөлсний биеээ * болсон амьтад монголд бас байна. сэлэнгэ монголын хилээс гараад 5 уцс барьчихсан , хэрлэн хятад руу гараад 5 том усан сан барьчихсан байхад монгол улс адгийн шаарууд гуйгаад айгаад сууж байх уу. эсвэл заяа муутын лаазтай усанд ч түймэр гардаг гэгчээр нэг юм хийх гэхлээр л харийн гар хөл бологчид эсэргүүцээд л болиулчихдаг ийм заваан дундад зуунаараа морь унаж мод тохож, морь уралдуулж, явдаг жорлон худал барилдахыг харж өөрсдийгөө дөвийлгөж чингэсийн удам гэж лаа гэрэлд сүүдэгнэж суух уу. 25 дугаар суваг, зууны мэдээгийн худалдагдсан урвагчдаа ”түнэр харанхуйг гэрэлтүүлж чадахгүй юм бол битгий сүүтэгнэж гэрэл хааж харанхуйлаад бай
2013-11-17
bodi:
baigal nuur, angara murun sunuugui, shirgeegui gedgiig eserguutsegch nar sudlaarai. mash zuv shiidver baina. demjitsgeeye.
2013-11-17
ахмадинженер:
хожуу ч гэсэн сайхан шийдвэр гарчээ. харин сэрүүн зүүд битгий болчихоосой. оросуудын лоббигоор хүчтэй эсэргүүцэх хүчин бий шүү, тэдний үгийг бүү тоогтун.
2013-11-17
uguudei:
chi bitgii guts..
2013-11-17
gunig:
egiin gol zagasgui boljee. haramsaltai. mongo ideh gesen uls torchdiin lobbi baigali orchniig suiruulj bna.
2013-11-17
irgen:
sudalsan technik ediin zagsiin uzuuleltiig gargasan on jiluudiig harj baihnee heterhii oroitoj uhaarsan yum shig sanagdah yum. luchshiye pozdno chem ni kogda gedeg shig. ehleh tsag negent boljee.
2013-11-17
dddd:
za da demii biz dee. durgun yu bolj baina. baigaliig suiruulj baina sh dee. mongold usan stantsi hereggui ee.
2013-11-16
chingis haan:
hurdan bari!!!!!
2013-11-16
зочин:
аль эрт барьчихсан бол өдийд инээгээд л сууж байх байлаа. гэхдээ хожимдоод ч гэсэн шийдсэн нь яамай даа.
2013-11-16