Ц.Элбэгдорж: Төр бол хүнд суртал бойжуулдаг “Асрамжийн газар” биш
Төрийн ордонд “Том төрөөс ухаалаг төр лүү” сэдэвт Үндэсний зөвлөлдөх уулзалт болж байна. Энэхүү уулзалтад шийдвэр гаргагчид, бизнесийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид, ТББ, орон нутгийн төлөөлөгчид оролцохоос гадна дөрөв дэх засаглал гэгддэг хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөллийг анх удаа бүрэн эрхт төлөөлөгчийн хэмжээнд оролцуулсан. Анх удаа ийм том бүрэлдэхүүнтэй зохиогдож буй зөвлөгөөнийг Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санаачилсан аж. Тэрбээр зөвлөгөөнийг эхэнд уулзалтын зорилго, учир шалтгаан, өнөөдөр тулгамдаад байгаа улстөр, нийгмийн бүхий л асуудлуудыг багтаасан илтгэл тавьсан.
da
МУ-ын ерөнхийлөгч хэлэхдээ “Монголчууд 24 жил морин дээр хурдаллаа, одоо буух хэрэгтэй. Өөрөө хэлбэл, эдийн засаг, нийгмийн байдлаа эргэн харж, эргэцүүлэх цаг ирлээ. 2013 онд манай улс нийтдээ 2,5 их наяд төгрөгийн хохирол амсч, ДНБ-д эзлэх Засгийн Газрын өр 8,4 их наяд төгрөгт хүрсэн гэсэн Монголбанкны тоо баримт бий. Эдийн засгаа сэргээхийн тулд гадаадын хөрөнгө оруулалтыг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагатай байна. Мөн эдийн засгаа яаж өөрчлөх вэ, төрөө яаж засах вэ? Иргэд бизнест оролцдоггүй, сонирхлын зөрчилгүй төрийг хүсч байна. Байцаагч, даргын шахаа гээд бизнесийг дарамталдаг тогтолцоо байна.
Й
Өмнод Солонгос "Ухаалаг төртэй болно" гэдэг зорилт тавьсан. Монгол ч ингэх хэрэгтэй. Мэдээллийн нэгдсэн сантай, иргэдээ дэмжиж, хамгийн оновчтой шийддэгээр нь ухаалаг төрийг таньж болно. Ийм төрд диспетчер хэрэгтэй. Өнөөдөр Монгол Улсыг тэнгэрт дүүлж яваа нисэх онгоцтой зүйрлэж болно. Онгоц залууртай ч хянах самбаргүй байна. Хянах самбаргүй онгоц гэдэг ямар байх нь тодорхой. Энэ бол Монголын төр УИХ, ЗГ үүрэг хариуцлагагүй байгаагийн илрэл. Өнөөдрийн зөвлөлдөх уулзалтын гол болсон ухаалаг төр гэдэг нь өнгөрснөөсөө сайныг нь авчихдаг, өнөөдрийнхөө шаардлагыг биелүүлчихдэг, ирээдүйгээ зөв төлөвлөөд харчихдаг байхыг хэлнэ. Төр бизнест оролцоод хэрэггүй гэдгийг Оюутолгойн 34% маш сайн харуулж байна. Хувьцаа биш хувь шүү. Шинэчлэл гэдэг хуучнаасаа салахыг хэлнэ.
БЙ
1911 онд Монгол Улс таван яамтай эхэлсэн, 1998 онд есөн яамтай байсан, 2013 онд харин 16 яамтай болсон. Тиймээс олон яамдууд, төрийн албан хаагчид 200 мянгад хүрч, төрийн бүтэц улам данхайж байна. Төр бол хүнд суртал бойжуулдаг “Асрамжийн газар” биш. Төрд орсон л бол насаараа, тэтгэвэрт гартлаа ажиллах ёсгүй. Шаардлага хангахгүй бол халагддаг байх ёстой. БЙЫЕр нь шинэ бүтэц рүү орохыг хэн эсэргүүцдэг вэ гэвэл хуучин бүтцээс хувьдаа ашиг хийдэг байсан хүмүүс л эсэргүүцдэг. Монголд хамгийн дарлагдсан хүмүүс бол бизнес эрхлэгчид. Тэднийгээ дэмжсэн зөв бодлого хэрэгтэй байна.Бид дараагийн үедээ ухаалаг төрийг хүлээлгэж өгөх хэрэгтэй. Бүхэл бүтэн шинэ үе, дараагийн үе ирж байна” хэмээн онцолсон юм.
Ы
Ерөнхийлөгч энэхүү илтгэлээ дуусгаад шийдвэр гаргагчид, бизнесийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид, орон нутгийн төлөөлөгчид, хэвлэл мэдээллийн байгууллага гэсэн таван салбар хуралдаанаар зөвлөгөөн үргэлжилнэ гэж мэдэгдсэн юм. Салбар хуралдаанууд ерөнхийлөгчийн илтгэлийн дагууд хаалттай хуралдаж, өөрсдөө санал санаачлагаа нэгтгэн эргэн их танхимд цуглаж, ирэх онуудад Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг цаашид хэрхэн шийдвэрлэх вэ, төрийг хэрхэн зөв, ухаалаг бодлготой болгох вэ гэж нэгдсэн бодлогоор санал хураалт явуулах юм.
zc
Салбар хуралдааны үеэр УИХ-ын гишүүн С.Батболд, М.Батчимэг нараас цөөн асуултад хариулт авлаа.
ыы
Сү.Батболд: Тодорхой хуулиудыг өөрчлөх юм байна

-Тодорхой хуулиудыг өөрчлөх юм байна гэж ойлголоо. Олон зүйлийг ярьж хэлж болно хамгийн гол нь энэ бүхнийг ажил хэрэг болгоё. Ер нь бол одоо нийгмийн тэгш шударга байдалд парламент хамгийн түрүүнд манлайлан оролцох ёстой. Тэр утгаараа энд яригдаж байгаа асуудлуудыг авч хэрэгжүүлэх нь парламентийг үүрэг хариуцлага болж байна. Яаж зөв боловсронгуй илүү төгс төгөлдөр болгох вэ гэдгээ ярилцах ёстой. Шууд хийчихэд хэцүү. Гэхдээ хэцүү гээд орхихгүй сайн ярилцаж бодлого боловсруулах ёстой гэж бодож байна.
afs
-Том төр гэдэг асуудлыг та юу гэж харж байна. Та өөрөө ерөнхий сайд байсны хувьд мэдэж байгаа, ерөнхийлөгч арай өөрөөр тайлбар хийж айх шиг байна?
-Аливаа зүйл хэлбэр, агуулга гэж хоёр талаас харагддаг. Ерөнхийлөгч нэг талаас хэлбэр, нөгөө талаас агуулгыг нилээн задалж ярилаа. Тийм учраас төр бол үүрэг хариуцлага хүлээх ёстой, төр эрх мэдэлтэй гэдгээсээ илүү ард түмэнд үйлчилдэг гэдгээ мэддэг байх. Ингэхийн тулд энэ бүхэнд тохирсон хэлбэрлүү шилжих ёстой гэж ойлгож байна.
gsd
М.Батчимэг: Хамгийн түрүүнд хариуцлагын тогтолцоог засах ёстой
gsd
-“Том төрөөс ухаалаг төр лүү” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг үр дүнг хэрхэн харж байна?
-Өнөөдөр Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан энэ үдаагийн зөвлөлдөх уулзалт бол цаг үеэ оносон үйл явдал гэж харж байна. Өнөөдөр ерөнхийлөгчийн төртэй холбоотой чухал чухал үгийг авч үзэхгүй бол болохгүй болчихсон байна. Яагаад гэвэл төр гэдэг бол улс орны тусгаар тогтнолын баталгаа, оршин тогтнохын баталгаа. Төрийг хүчгүйдүүлэх тухай ойлголт монголчуудад байхгүй. Гэтэл одоо төрийн бүтэц данхар болж, төрд 200 гаран мянган хүн ажиллаж байна гэж бодохоор төрийн хийж гүйцэтгэх ёстой хамгийн чухал албан дээр ажиллах хүн цөөхөн байна. Төр хувь хүмүүс, иргэд хийж байх ёстой ажлыг эзэлж байгаа нь төрийг хамгийн үр ашиггүй авилгажсан бүтэцтэй болгон хувиргаж байгаа юм. Тиймээс өнөөдөр төрийг буцаагаад хүчтэй, улс орныхоо эрх ашгийг хамгаалдаг, иргэддээ үйлчилдэг төр болохын тулд юу хийх ёстой юм бэ гэдгийг ярьлаа. УИХ юу хийх ёстой юм, Засгийн газар юу хийх ёстой юм, бүтцийг яаж сайжруулах ёстой юм. Орчин үеийн төр өөрөө ухаалаг зөв бүтэцтэй байхын тулд ямар бүтэцтэй байх юм тэр бүтцийг яаж бий болгох вэ гэж маш чухал санаануудыг хэлж байна.
gsd
-Ерөнхийлөгчийн дэвшүүүлсэн санааг хэрэгжүүлэхэрийн тулд хэр хугацааг зарцуулах бол?
-Яг одоо шийдэвэр гаргах түвшинд ажиллаж байгаа хүмүүсийн улс төрийн хүсэл зоригоос их хамаарна гэж бодож байна. Өнөөдөр хамгийн түрүүнд засах ёстой ажил бол хариуцлaгын тогтолцоо. Ерөнхийлөгч илтгэлдээ хэлсэн дээ “Монгол Улс хянах самбар нь ажиллахгүй онгоц шиг болчихлоо” гэж. Тэгэхээр хянах самбар гэж юу юм бэ. Өнөөдөр Монгол Улсын засаглал, Засгийн газар зөв ажиллаж байна уу гэдэгт хяналт тавих үүргийг нь УИХ-д олгосон. Гэтэл УИХ өнөөдөр хариуцлага тооцож, хянаж чадахгүй байна. Ерөөсөө хариуцлагын механизм ажиллахгүй байна. Хянах самбарыг ажиллагаатай болгоё гэвэл УИХ өөрөө үүргээ биелүүлж чаддаг байх ёстой. УИХ, Засгийн газрын үүрэг хариуцлагын тогтолцоо алдагдсан.
fd
-Өнөөдрийн хуралдааны зорилтыг харахад 2020-2050 оныг зурагласан байна. Өнөөдөр 2050 оны зорилтын тодорхойлох нь цаасан дээрх мөрөөдөл болох юм биш үү?
-Өнөөдөр тулгамдаж байгаа энэ асуудлуудыг шийдэж чадвал Монгол Улсад хөгжлийн асар их боломж бий. Байгалийн баялаг байна, хүн ам нь оюуны потенциал нөөц чадамж сайтай улс. Дэлхийд далайд гарцгүй ч гэсэн гадна талд минь маш том 2 зах зээл байна. Өнөдөөр төр өөрөө зөв байрандаа ажиллаад эхлэх юм бол Монгол Улс цаашаа хөгжих боломжтой. Өнөөдөр олон улсын харилцааг хавтгайрсан дэлхий гэж ярьж байгаа. Хавтгайрсан өрсөлдөөн маш хүчтэй болсон. Төр нь зөв оролцоод зөв бодлого зөв дэмжлэг хийгээд Монголын үндэсний компаниудаа дэмжээд олон улсын зах зээлд өрсөлдүүлэхийн тулд өнөөдрөөс эхлүүлэхэд энэ бүхэн биелэх боломжтой бодитой зүйл гэж хэлмээр байна.
v
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ