Жастин Бибер уйлав
Жастин Бибер амьдралаасаа сэдэвлэсэн хоёр дахь уран бүтээлээ гаргахаар болж албан ёсоор трейлэрээ цацжээ. “Дараагийн галт тэрэг тун удахгүй ирнэ” хэмээх 90 минутын уран сайхны киноны тухай “TMZ” сайтад ярилцлага өгч байхдаа Жастин нулимсаа барьж чадаагүй байна.
1
Тэрбээр “намайг сүүлийн үед оддын өвчин туссан, хар тамхичин, Селенагаас салаад ганцаардах өвчин туссан, биеэ үнэлэгчдийн байнгын үйлчлүүлэгч гэх зэргээр буруутгаж байгаа. Миний энэ бүх үйлдэл, ардаа томоохон асуудалтай учир ийнхүү аашилж байгааг минь ойлгох хэрэгтэй. Тэд намайг өдчихөөд, хариу үйлдлийг минь интернэт ертөнцөд тавьчихдаг. Тэгээд л би ганцаархнаа буруутан болоод үлддэг. Бразилд байхдаа биеэ үнэлэгчтэй холбогдсон, гудамжны хана дээр график зурсан, Аргентины төрийн далбаагаар шал арчсан гэх хэргүүд бүгд л ардаа томоохон шалтгаантай гэдгийг минь та бүхэн ойлгоорой” гэжээ.
1
Жастин Бибер “фэнүүддээ хандаж, 2009 онд “BABY” дуугаар минь хүлээн авч, алдаа гаргах болгонд минь уучилж байсан жинхэнэ фэнүүд л надад хэрэгтэй байна. Урдаас минь харчихаад инээгээд, арагшаа харахад минь муулдаг хүмүүс надад хэрэггүй” гэсэн байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ