Н.Батцэрэг:Ханшийг хэн нэгэн дураараа тогтоохгүй

img

УИХ-ын чуулганы баасан гаригийн хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдах хуулийн төслүүдийг баталсан билээ. Ирэх оны төсөв батлагдсантай холбогдуулан “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгээс зарим зүйлийг тодрууллаа. 

d

-Ирэх оны төсвийн онцлог зүйлүүд юу байв?

-2014 оны төсвийг өнөөгийн нөхцөл байдал, цаг үетэйгээ таарсан төсөв болсон гэж үзэж байна. 2013 онд гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ буурсан, экспортод гаргадаг бүтээгдэхүүний хэмжээ багасч, гадаад зах зээл дээрх үнэ буурсан. Үүнээс болж улсын төсвийн 1.2 их наяд төгрөгийн орлого тасарч, бид 2013 оны төсөвт тодотгол хийсэн. Энэ тодотголын инерци 2014 оны төсвийн тухай хуульд өөрийн тусгалаа оллоо. Тухайлбал, 2014 оны төсвөө ерөнхийд нь хэмнэлттэй гаргая гээд урсгал зардлыг 15 орчим хувиар буруулсан, мөн хөрөнгө оруулалтын зардалд шинэ зүйлийг гаргаж тавьсан гэж бодож байна. Учир нь хуучин он дамжин төсөвт өртөг нь нэмэгддэг,  үнийн дүнг өсгөж түүндээ тааруулаад барилга байшин барьдаг байсан буруу зуршлыг халж чадсан. Энэ жилийн хувьд адууныхаа хэрээр исгэр гэдэг шиг хөрөнгө оруулалтын мөнгөн дүн маань хэмжээтэй байлаа. Нөгөө талдаа саяын он дамжин баригдаж  байгаа барилга байшингуудад зарчмын нилээн өөрчлөлт хийж чадлаа. Юу гэвэл дөрөвдүгээр сарын 1-ний дотор Үндэсний аудитын газар 144 барилга, объектод шалгалт хийхээр болсон. Дээрээс нь 96 аж ахуйн нэгжид мөнгөн дүн нь батлагдсан ч газрын маргаантай, техник нөхцөл авагдаагүй,сонгон шалгаруулалт хийгдээгүй, гүйцэтгэгч компани шалгаруулаагүй мөртлөө өмнөх онуудад мөнгө төсөвлөгдөөд явж байсан зэрэг зохисгүй зүйл байсныг царцаасан. Хуучин нөхцөл байдал үүсвэл тухайн оныхоо төсөвтөө тодотгол хийдэг байсан бол энэ удаад хаврын чуулганы эхэнд төсвийн тодотголоо хийхээр болж байна. Зарим гишүүд санал болгож байна. Энэ намрын чуулганы төгсгөлд цагаан сарын өмнөхөн төсөвтөө тодотгол хийчихвэл яасан юм бэ гэсэн санал хэлж байна. Хэрвээ Аудитын байгууллага энэ хугацаанд дээрх барилгуудыг шалгаад, төсөвт өртөг нь нэмэгдээд байсан шалтгааныг тогтоочихвол бид үндэслэлтэй гэж үзсэнийх нь төсөв мөнгийг суулгаад, үндэслэлгүй гэж үзвэл дараагийн арга хэмжээг нь аваад явчихна. 2014 оны төсвийн нэг онцлог нь энэ. Үүнээс гадна 2008 оноос эхлэн төсөл хөтөлбөрт суурилан төсөвөө баталж байгаа. Гэхдээ үүн дээр бас учир дутагдалтай зүйл байна. Тухайлбал, төсвөөр хүрч байгаа ажлын үр дүн, чанар, гүйцэтгэлтэй холбоотой асуудлууд нь бүрхэг орхигдож байна. УИХ төсөв батлахдаа хэнтэй ч хуваалцахгүй онцгой эрхтэйгээр баталдаг. Тэгэхээр төсөв баталж байгаа байгууллага нь төсвийг хэрэгжүүлэх, зохион байгуулж байгаа шат шатны байгууллагын ажлын гүйцэтгэл, чанарт тусгайлан анхаарах ёстой. Үүнийг дараагийн төсөв, төсвийн тодотгол хэлэлцэхдээ төсвийн үр өгөөж тал дээр илүү анхаарал тавих шаардлага байгааг энэ жилийн төсвөөс олж харсан нь бас нэг чухал ач холбогдол гэж үзэж болно.

fas -Гадаад өрийн хэмжээг ДНБ-ний 60 хувьд барих заалт унасан. Энэ нь хөрөнгө оруулалтыг багасна гэсэн шүүмжлэл дагуулаад байгаа?

-Манай бүлэг, миний хувьд Засгийн газрын зээлийн хэмжээг ДНБ-ний 60 хувьд байх нь зохист харьцаа байж чадна гэсэн байр суурьтай байсан. Харамсалтай нь, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль нь УИХ-ын гишүүн 2/3 нь байсан тохиолдолд баталдаг хуультай учраас ирц хүрэхгүй шалтгаанаар унасан. Хуучин буюу 40 хувиараа үлдэж байна. 40 хувиар нь үлдээх гэсэн гишүүдийг бас буруутгаж болохгүй. Тэд өөрчлөлт оруулвал өртэй болох, улс дампуурах, санхүүгийн чадваргүй байдалд орж болзошгүй гэсэн болгоомжлолтой байсан. Нөгөө талдаа өрийн хэмжээг нэмэгдүүлэх саналтай байсан. Тодруулбал, эдийн засгийн өсөлтийн тогтвортой байдлыг хадгалахын тулд санхүүгийн шинэ эх үүсвэрүүд хэрэгтэй. Эдийн засгаа аль болох тэлэх бодлого барих ёстой гэж үзэж байсан. Эдийн засгаа тэлэхийн тулд бодит секторуудад мөнгө хийх ёстой. Тэгж байж аж ахуйгаа эрчимжүүлэх ёстой. Ер нь манайх шиг эдийн засаг нийгмийн ийм түвшинд байгаа улс орнуудад хамгийн эхний олсон мөнгөө дэд бүтэц, зам харгуйдаа оруулж, төмөр зам, автозам, цахилгаан станцад оруулж, түүнийгээ дагаад бусад илүү нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжоор хангаж байна. Тэгэхээр Чингис боднын эхний санхүүжилтийн хэсэг яах аргагүй дээрх салбаруудад орж, зохицуулалт хийгдээд явж байна. Дарагийн хэсэг нь бодит секторууд руу орно. Гангийн үйлдвэр, зэс хайлуулах үйлдвэр, кокс химийн үйлдвэрүүд, мал аж ахуйн үйлдвэр, фермерүүдэд шилжих ёстой.  Энэ талаас нь аваад үзэх юм бол эдийн засгийнхаа тэлэлтийг хангая гэвэл үнэхээр шинэ эх үүсвэр шаардлагатай байсан. Нөггөө талын болгоомжлол нь өрийн асуудал. Би жишээ нь,  60 хувь буюу Чингис бондын хүрээнд дахиад 1.5 миллиард доллар авчихаач ээ гэсэн талд нь байсан. Нөгөө талдаа Өрийн удирдлагын тухай хуулийг Засгийн газраас яаралтай боловсруулан оруулж ирэх ёстой гэсэн зарчим барьж байсан. Ингэснээр эрсдлийнхээ аюулгүй байдлыг зохист харьцаанд байлгах шинэ эрх зүйн орчинтой болох боломжтой байсан ч явсангүй. Гэхдээ Засгийн газар гадаад зах зээл дээрээс шинэ хөрөнгийн эх үүсвэр татах тал дээр өөр санаачилга гаргах байх гэж бодож байна. Хамгийн чухал нь дотоод экспортоо нэмэгдүүлэх шаардлагатай. Уламжлалт нүүрсний экспорт, л, тьөмрийн хүдэр, зэсийн баяжмал, ноолуур , сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэлд анхаарч экспортоо нэмэгдүүлэх болов уу гэж харж байна. das

-Долларын ханшийг 1384 болгож  барина гэдгийг Засгийн газраас оруулж ирсэн. Гэтэл одоо 1700 давсан байгаа нь дэндүү бага үнээр төсөвт оруулж байна гэсэн шүүмжлэл дагуулсан. Энэ талаар таны бодол?

-Ханшийг хэн нэгэн дураараа тогтоохгүй. Монгол Улсдаа мэргэжлийн байгууллага болох Монголбанк, Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам  болон бусад санхүү харилцааны чиглэлээр олон жил ажиллаж мэргэшсэн мэргэжилтнүүд олон жилийн судалгааны дундаж, харьцах харьцаа зэргийг судалж, оруулж ирсэн. Тэд ам.долларын ханшийг ийм түвшинд тооцож, нийт дүндээ барих эрсдлийн хэмжээ илүү бодитой байна гэж үзсэн. Бид энэ асуудал дээр улстөржиж хувийн санал санаачлага гаргахаас илүү эдийн засагчиддаа итгэх ёстой.

 fazs

П.Наран  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

doogii:
ene hynii yarisan hiisenteini taardag um boluu.ih hurald ydaan syylaa,ui cz byteedeggyi,ard tymnee geh setgelgyi ulsuudiig dahiz songohoo bolimoor um
2013-11-17