Саарал чоно агнахад 102 мянган төгрөгийн хураамж төлдөг

img

Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газраас Засгийн газрын 2011 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаар тогтоолоор баталсан “Ан амьтны нөөц ашигласны үнэлгээ, төлбөр, хураамжийн хэмжээ”-г баталсан тогтоолыг танилцууллаа. Уг тогтоолын 2-р хавсралтад ямар анг хэдэн төгрөгийн хураамж төлөн агнаж болохыг жагсаалтаар гаргасан байдаг аж.

1

Уг жагсаалтад дурьдсанаар ахуйн зориулалтаар эр бор гөрөөс агнахад 66000 төгрөг, эм бор гөрөөс 80000, эр цагаан зээр 100000, эм цагаан зээр 110000, ойн зэрлэг гахай эр нь 140000, эм нь 160000, саарал чоно 102000, шар үнэг 22000, хярс үнэг  20000, ойн булга 90000, суусар булга 94000 төгрөгийн хураамж төлдөг юм байна. Ахуйн зориулалтаар амьтан барих, агнахдаа “Амьтны тухай хууль”-ийн 28.1-д заасан “иргэн зохих төлбөр төлж, сумын Засаг даргаас авсан эрхийн бичгийн дагуу агнуурын ховор амьтнаас бусад амьтныг өөрийн ахуйн зориулалтаар агнаж барьж болно” гэсэн заалтыг дагаж мөрддөг аж.

1

Б.Сайнаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
2011 онд баталгадсан тогтоол юм байна. ж.энхбаярын 300 чоно хядуулдаг чинь хэдийд вэ.
2013-11-18
zochin:
saaral-aas uur ungiin chono agnaval hediig tuluh u?
2013-11-18