Эйкон: Би африк гаралтай, африкчууд олон эхнэртэй байдаг

img

Сенегал гаралтай америк дуучин Эйкон алдарт хүргэсэн дуунуудаа шоронд байхдаа өөрөө зохиосон гэдэг. Тэрбээр авто машин хулгайлсан хэргээр гурван жил хоригдохдоо өөрийн мөрөөдлөө олжээ. Эйкон ядуусын хорооллоос од болон гэрэлтэж, 15 сая цомог борлуулж чадсан дуучин юм. Түүний дуу болгон нь чартыг тэргүүлж, Эминем, Лэди Гага, Рианна, Т-Пэйн, Лилвэйн зэрэг одуудтай хамтарч дуулсан нь түүнийг дэлхий хүлээн зөвшөөрснийг илтгэсэн юм. Эйконы “ELLE” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргье.

1

-Таныг багадаа их дэггүй жаал байсан гэдэг. Сургуулийн багш нар чинь хэрхэн ханддаг байсан бэ?

-Надад хоёр багш л сайн ханддаг байсан. Тэд үнэхээр гайхалтай багш учраас хүндэлдэг. Гэхдээ би тэдний нэрийг санахгүй байгаа ч царайг нь хэзээ ч мартдаггүй. Би багадаа хичээлээ тасалж, бүх цагаа гадуур сэлгүүцэж, дэггүйтэж өнгөрөөдөг байсан. Ядуусын хорооллын хүүхдүүд бие биенээ муу зүйлд уруу татдаг шүү дээ. Тийм л орчинд би өссөн. Манай сургууль гэрээс минь 200 метрийн зайнд байдаг учир өдөр бүр хичээлдээ явах хэцүү байсан шүү.

1

-Хэрэв та багш байсан бол дэггүй хүүхдэд яаж хандах байсан бэ?

-Би тийм орчинд ажиллаж чадахгүй. Миний тэвчээр алдарч, залхах байсан. Олон ааштай хүүхдүүдтэй харьцаж, тэдний эвийг олно гэдэг амаргүй шүү дээ. Надад шалгуулахаар ирсэн олон залуу дуучныг харахаар ярианы чадвар маш муу санагддаг. Амар аргаар уран бүтээлч болох санаатай харагддаг. Тэгээд ч нас биед хүрсэн хүмүүсийг чинь загнахаар их хэцүү л дээ. Хэрвээ багш байсан бол шууд л зодох байсан.

1

-Дунд сургуульд байхад чинь ямар нэгэн дурсамжтай зүйл болж байсан уу?

-Санахгүй байна. Харин би цэцэрлэгт байхдаа, охидтой угаалгын өрөөнд усаар тоглох дуртай байлаа. Ванн дүүрэн хөөс, бүгдээрээ тэр хөөсөөр тоглож, бие бие рүүгээ ус цацна. Үнэхээр хөгжилтэй. Яг л кино шиг.

1

-Дуучин Эйкон багадаа Али хочтой байсан гэсэн. Яагаад ийм хочтой болсон юм бэ?

-Хүн бүр намайг Али гэж хочилдог байсан. Хаана зодоон болж байна, тэнд би оролцдог байлаа. Мөн манай ахыг Мухаммед гэж хочилдог. Биднийг хамт явахаар Мухаммед Али явж байна гэдэг байсан. Би өдөрт хамгийн багадаа долоон хүүхэдтэй зодолдож, хүчээ харуулдаг байлаа шүү дээ. Одоо бодохоор тэр их шарх яагаад огт өвдөггүй байсан байна гэхээр хачирхалтай.

1

-Та яагаад дуучин болсон юм бэ. Уг нь таныг эмч болох гэж байсан гэсэн?

-Миний ойр дотныхон намайг эмч болгохыг хүсдэг байлаа. Би ч гэсэн үүнд дуртай байсан. Гэхдээ би машины хулгайн хэрэгт холбогдож, гурван жил хоригдохдоо дуучин болох ёстойгоо сайн ойлгосон. Тэнд байхад цээжинд минь янз бүрийн дууны үг орж ирдэг байлаа. Ая нь хүртэл урсаад л.

1

-Шоронгийн амьдрал?

-Тэр бол хар дарсан зүүд. Олон жил хоригдсон хүмүүсээс байнга айх хэрэг гарна. Би наранд Али байсан ч шоронд бол хэн ч биш гэдгээ л мэдсэн. Ямар их уй гашуу байсан гээч. Надтай хамт хоригдож байсан хүмүүс үргэлж энэ амьдралтай санал нэгдэхийг хүсдэг байлаа. Харин зүрх минь хэзээ ч энэ бүхэнтэй санал нэгдэхийг хүсдэггүй байсан учир, би мөрөөдлийнхөө төлөө зоригтойгоор тэмцсэн.

1

-Таныг олон эхнэртэй гэж хэвлэлээр шуугидаг. Үүнд ямар хариулт өгөх вэ?

-Энэ бол миний хувийн асуудал учраас хэнд ч хамаагүй. Би африк гаралтай, африкууд олон эхнэртэй байдаг. Тиймээс би үүнийг үгүйсгэхгүй. Тэгэхдээ замбараагүй 7, 8 эхнэргүй. Миний эхнэрүүд, уран бүтээлийг минь маш сайн дэмждэг.

1

-Америкт хэр удсан бэ, яагаад энэ эрх чөлөөний орон ингэтлээ таалагдах болов?

-12 жил амьдарч байна. Анх ирсэн сэтгэгдэл бол маш сайхан. Би Америкт ирээд л анх удаагаа ийм олон давхар байшин, олон төрлийн машин харсан. Намайг шоронд сууж байсан гэж хэлэхэд хэн ч тоохгүйгээр барахгүй хэнд хамаатай юм гэж хэлсэн. Нэг удаа Жей-Зи надад хандаж, шоронд орсон гэж битгий бод, хэрвээ чи шоронд ороогүй байсан бол өөрийнхөө чадварыг бүрэн алдах байсан гэж хэлж билээ.

1

-Алмаазны ордтой гэсэн. Үүнээс хэр их ашиг олдог вэ?

-Би африкт алмаазны ордтой. Энэ бол гайхалтай бизнес. Би ашгийнхаа 30 хувийг африкийн хүнд өвчтэй хүүхдийн санд хандивладаг. Тэгээд ч нийтэд хэдэн төгрөгийн ашиг олдгоо мэдэгдмээргүй байна. Алуулчихаж магад шүү дээ.

1

-Рэппер Эминемтэй хамтран дуулсан “Smack that” дуугаараа Грэммигээс шагнал авч байсан. Дуу бүтсэн түүхээс дурсвал?

-Бид “Обие Трайсе” бичлэгийн студид тааралдсан юм. Би түүнийг биширдэг. Харин түүнтэй дуу хамтарч хийнэ гэж зүүдлээ ч үгүй явсан. “Обие Трайсе” бичлэгийн студи биднийг холбож өгсөн юм. “Smack that” үнэхээр гайхалтай дуу болсон. Бид энэ дуугаа дэггүй охидод зориулсан даа.

1

-Та үнэхээр гайхалтай өвөрмөц хоолойтой. Хүн бүр африк аялгуунд тань дурладаг?

-Миний аав Сенегалийн үндэсний хөгжимчин байсан. Бага байхдаа түүний хөгжимдөхийг үргэлж сонсдог байлаа. Тэр аялгуу нь миний чихэнд хоногшсон. Би африк гаралтай учраас миний хоолой бусдад өвөрмөц сонсогддог байх. Бас Хятадын “Ши” гэх урлагаас бага сага хулгайлсан. Би нэг хятад найзтай л даа. Тэр надад Хятадын “Ши” гэх урлаг шумуулнаас нарийн хоолой гаргадаг талаар хэлсэн. Чи хэрвээ тэрнээс бага санаа авч эрэгтэй хүний хоолойнд байхааргүй нарийн сайхан хоолой гаргавал үнэхээр лайтай сонсогдох болно гэж зөвлөсөн. Тэгээд л сар хэртэй баахан CD үзээд л суусан. Анх сонсоход чих яг дэлбэрэх гэж байгаа юм шиг өвддөг байсан.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

olziijargal:
bi tvvne duug sonsxoro orchilongoso tasardag ter bol gaixaltai
2013-11-21
hariult:
yaria n huurhun duu bish! americ humuus hezee chin hudal yaridaggui um! herev hudal helvel daraa n hariutslaga huleene!!!
2013-11-19
zochin:
olson orlogiinhoo 30 hubiig yduu ard tumendee ogdog gejiine. manai uurhaigaas bayjigsad zovhon l oorsdoo tansaglaad l ur huuhed n baardaad l zodoldood l ehneruud n gadag* yvj shopingdood l oorsdoo ems huuhnuuded ogood l .........
2013-11-19
зочин:
сургууль 200 метр, тэгээд явж чаддаггүй..... гэтэл хөөрхий манай багачууд. хамгийн багадаа бараг 1 км.
2013-11-18
зочин:
яриа нь хөөрхын ямар ч муу санаа байхгүй
2013-11-18